Хижиг тахлын эсрэг тэмцэж байгаа эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүлэв

2020-03-08 15:55:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Гуравдугаар сарын наймны олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин намын төв хорооны нэрийн өмнөөс хижиг тахлын эсрэг тэргүүн фронтод тэмцэж байгаа болон шат шатны фронтод ажиллаж буй эмэгтэйчүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, мөн бүх Хятадын үндэстнүүдийн олон салбарын эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэсэн байна.

Ши Жиньпин, шинэ төрлийн коронавирусийн халдвар тархан дэгдсэнээс хойш, эмнэлгийн эмэгтэй ажилтнууд тэргүүн фронтод хижиг тахлын эсрэг өдөр шөнөгүй ажиллаж, авран тусалж, энэрэнгүй төв сэтгэлтэй эрхэм чанарыг харуулсан юм. Намын гишүүд албаны хүмүүс, цагдаа, халдварт өвчин судлалын ажилтан, хорооллын ажилтан, хэвлэл мэдээллийнхэн болон сайн дурынхны алба хашиж буй эмэгтэй нөхөд чин үнэнчээр зүтгэж, хичээнгүйлэн шаргуу тэмцэж, бодит үйл ажиллагаагаараа халдварт өвчний эсрэг тэмцэлд маш чухал хувь нэмэр оруулсаар байна. Та бүхэн ялалтын итгэлээ хөвчлөн, шийдэмгий зоригтой байж, шинжлэх ухаанчаар өөрийгөө хамгаалан, хижиг тахлын эсрэг эрүүл саруул ажиллахыг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин, шат бүрийн намын хороо, захиргаа хижиг тахлын эсрэг тэргүүн фронтод тэмцэж байгаа болон шат шатны фронтод ажиллаж буй эмэгтэйчүүдийг халамжилж, тэргүүн фронтод хижиг тахлын эсрэг тэмцэж буй үлгэр жишээ болсон эмэгтэйчүүдийг идэвхтэй сурталчилж, олон мянган эмэгтэйчүүд халдварт өвчнийг тогтоон барих ардын дайн, ерөнхий дайнд оюун ухаан, хүчин чадлаа нэмэрлэхийг урамшуулан дэмжиж байна гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ