Ард түмний амь нас эрүүл мэндийг тогтолцоогоор баталгаажуулах ёстой

2020-03-11 10:48:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 10-нд тусгайлан Үхань хотын хижгээс сэргийлэх ажилтай танилцлаа. Тэр цохон тэмдэглэхдээ, Шинэ төрлийн коронавирустэй хийсэн энэ удаагийн тэмцэл бол засаглалын систем болон чадварт хийсэн томоохон шалгалт юм. Алсын хараатай байж, туршлага сургамжаа дүгнэж, засаглалын системийн доголдол болон сул талаа түргэн нөхөж, ард түмний амь насны аюулгүй байдал болон эрүүл мэндийг тогтолцоогоор баталгаажуулах хэрэгтэй гэжээ. Ши Жиньпин мөн өдөр хүнд өвчтөнийг хэвтүүлэн эмчлүүлж буй Хүө Шаньшань эмнэлэгт очиж, өвчтөнүүд болон эмч сувилагчдыг эргэн үзэж, Дүнхү шинэ хотын хороололд гэртээ тусгаарлагдаж буй олон түмнийг эргэн үзэж, хорооллын хижгээс сэргийлэх ажил болон олон түмний амьжиргааны баталгааны ажилтай танилцлаа.

Тэр цохон тэмдэглэхдээ, олон түмний амьжиргааны өргөн хэрэглээний барааны хангалтыг батлах хэрэгтэй. Хижигтэй тэмцэх явцад гэртээ тусгаарлагдаж буй өнчин өрөөсөн ахмад настнууд, ядуу амьдралтай хүүхэд зэрэг онцгой давхаргыг цаг даруйд нь хэрэгцээтэй зүйлийг нь хангаж өгч туслах хэрэгтэй. Энэ удаагийн хижиг Хубэй мужийн эдийн засгийн тогтвортой байдлын дунд сайн зүгт хөгжих, урт хугацаагаар сайн зүгт хөгжих үндсэн байдлыг өөрчлөхгүй юм. Талууд Хубэй мужийг цаашид хүчтэй дэмжиж, тэдэнд нүүрлэж буй асуудлыг зохицуулах, эртхэн хэвийн замд нь оруулах хэрэгтэй гэлээ.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ