​Тахлын эсрэг олон улсын үйл ажиллагаанд Хятад улс нэгдсээр байна

2020-03-12 22:10:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Итали эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж дутагдалтай тул яаралтай хэрэгцээг шийдвэрлэхэд Хятад улсын тусламжийг хүсэж байна." гэж саяхан Италийн Гадаад хэргийн сайд Луйжи Ди Майо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэрилцааны сайд Ван И-тэй утсаар ярих үедээ хүсэлт гаргасан юм.

Тахлын тархалтаар Европт хамгийн хүнд байгаа Италид орон нутгийн цагаар энэ сарын 11-ний өдрийн 18:00 цагийн байдлаар нийт 12462 тохиолдол оношлогдсоноор бүртгэгдэж, 827 хүн нас баржээ. Италийн Ерөнхий сайд Конте 11-ний орой үндэсний хэмжээнд эмийн сан, хүнсний дэлгүүр зэрэг шаардлагатай дэлгүүрүүдээс бусад бизнесийн бүх үйл ажиллагааг зогсоохыг шаарджээ.

Тахал өвчинд хил хязгаар байхгүй, хүндрэл бэрхшээлтэй үед нөхрийн зовлон бол өөрийн зовлон юм. Хятад улс Италид амны хаалт зэргийн эмнэлгийн хэрэгслүүдийн тусламж үзүүлэх бөгөөд шаардлагатай илүү олон эд материал, тоног төхөөрөмжийг экспортолж өгсөн бөгөөд Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн 7 бие бүрэлдэхүүнтэй мэргэжилтний баг 11-ний өдөр авран туслах холбогдох хэрэгслүүдийг авч Италийг зорьсон юм.

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд Хятад улс шаргуу хатуужилтай тэмцэж, тахлын халдвараас урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоох ажил үе шатны чанартай ахицанд хүрч, олон улсын хамтын нийгэмлэгт хамгаалалтын шугам татаж өгсөн бөгөөд талуудад сэргийлэн хянах эрхэм нандин цагийг олгож өгсөн юм. Үүний зэрэгцээ Хятад улс нээлттэй ил тод зарчмыг мөрдөн, дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хамгийн түрүүнд вирусийн гений дарааллын мэдээллийг өгч, холбогдох улс орон бүс нутагт тахлын тухай мэдээллийг цаг алдалгүй өгч байна.

Хятад улс өдгөө Европын холбоо, АСЕАН, Африкийн холбоо зэрэг талуудтай видео хурал хийж, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааг эмчлэх хөтөлбөр болон урьдчилсан сэргийлж, таслан зогсоох төслийн тухай нийтлэлийг олон хэлэн дээр орчуулжээ. Хятад улс мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандивлаж, холбогдох улс оронд тулгам шаардагдаж буй эмнэлгийн хамгаалалтын хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг хандивлах эсвэл экспортолж, мэргэжилтний багаа илгээж байна. Нэмж дурдахад Хятад улс холбогдох оронд эм бэлдмэл, вакцин, оношлуур зэрэг талаар хамтран ажиллаж байгаа юм.

Хятад улс эдгээр үйл ажиллагаагаараа тахал өвчний эсрэг тэмцэж байсан хүнд үед тус дэмжлэг үзүүлсэн олон улсын хамтын нийгэмлэгт хариу барьж байгаа бөгөөд олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдалд хариуцлагаа ухамсарлаж, Хятад улсын удирдагчийн уриалсаар ирсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлалыг бодит үйл ажиллагаагаараа хэрэгжүүлж байгаа явдал юм.

Одоохондоо дэлхий нийтийн тахлын байдал хүнд ноцтой ээдрээтэй байгаа юм. Гэсэн хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом: Шинэ төрлийн коронавирусийг хориглох боломжтой гэдгийг бодит практик нотолсон, улс орнууд цагийг алдалгүй оношилж, эмчилж, тусгаарлахын зэрэгцээ ард иргэдээ дайчлах юм бол тахал тархахаас сэргийлэх боломжтой. Улс орнуудын засгийн газар тахлын эсрэг тэмцэлд бүх байгууллагаа нэгтгэх ёстой гэсэн юм.

Гэхдээ эдгээр шинжлэх ухаанч зөвлөгөөг зарим улс орон аваагүй дээрээ хөршөө дайсагнаж, хамтран ажиллахыг үл тоомсорлож, хариуцлагаа шилжүүлэх үйлдэл үйлдэж, дэлхий нийтийн вирусийн эсрэг тэмцэлд саад бэрхшээл учруулж байна.

Тахал өвчин бол хүн төрөлхтний нийтлэг дайсан учраас олон улсын хамтын нийгэмлэг эв санаагаа нэгтгэн тэмцэх шаардлагатай. Дэлхий нийтээрээ хамтран ажиллаж, хижиг тахлын эсрэг тэмцэж буй үйл ажиллагаанд Хятад улс оролцсоор бөгөөд өөрийн хувь нэмэр хүчин зүтгэлээ үргэлжлэн оруулах болно. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ