​4-р сарын 8-наас Үханьд тогтоосон хөл хориог цуцална

2020-03-24 15:56:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хүбэй мужийн шинэ коронавирусийн уушгины тахлаас урьдчилсан сэргийлж, хянах төв 24-ний өдөр мэдэгдэл гаргаж: 3-р сарын 25-ны 00:00 цагаас эхлэн Хүбэй мужийн Үхань хотоос бусад нутгуудын Хүбэйгээс гарах замын хөл хориог цуцалж, Хүбэйгээс гарах хүмүүс Хүбэйн Эрүүл мэндийн код дээр суурилсан "Ногоон код" авсан нөхцөлд аюулгүй, дэг журамтай зорчиж болно. Үхань хотод мөн Хүбэй муж, Үхань хотоос гарахгүй хатуу хөл хорио тогтоох бодлогыг хэрэгжүүлж, 4-р сарын 8-ны 00:00 цагаас эхлэн Үхань хотод тавьсан хөл хориог цуцлан, Хүбэй мужийн эрүүл мэндийн кодод суурилсан “Ногоон код” авсан нөхцөлд Хүбэй муж, Үхань хотоос гарч, аюулгүй эмх цэгцтэй зорчиж болно гэжээ.

Энэхүү мэдэгдэлд тэмдэглэхдээ, 25-ны 00:00 цагаас эхлэн Хүбэй мужийн Эрүүл мэндийн кодын "Ногоон код" эзэмшдэг хот орж хөдөлмөр үйлчилгээ хийх хүмүүс нуклейн хүчлийн шинжилгээ хийсний дараа "Нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, тусгай зориулалттай хүргэх" аргаар ажилд орох аюулгүй байдлыг нь баталгаажуулна гэжээ.

Үхань хот тахлын эрсдэлд үнэлгээ хийсний дараа урьдчилан сэргийлж хянах ажлыг сайтар хийх нөхцөлд боломж бүрдсэн аж ахуйн нэгжүүдийн ажлыг сэргээхийг дэмжиж байна. Гэхдээ Хүбэй мужийн дотоодын их дээд сургууль, дунд бага сургууль, тусгай мэргэжлийн сургууль, хүүхдийн цэцэрлэг зэргийн үйл ажиллагааг үргэлжлэн түр хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ