Ажлын байраар хангахыг баталгаажуулж байна

2020-03-26 11:28:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хийлгэсэн Төрийн зөвлөлийн бодлогын тухай хэвлэлийн бага хурлаас сэтгүүлчийн мэдээлснээр, шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлын сөргө нөлөөг зохицуулахын тулд Хятад улс урьдчилан сэргийлэх, хяналтыг нарийвчлан хэрэгжүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн ажилдаа орж, үйлдвэрлэлээ эхлүүлэхийг дэмжиж, хөдөө орон нутгаас хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байсан хүмүүст нутагтаа ажиллах боломжийг бүрдүүлэн өгч, их дээд сургуулиас төгсөх оюутнуудад ажлын байр танилцуулах арга замыг өргөтгөн, ажлын байраар хангах байдлыг ерөнхийд нь тогтвортой байлгахаар хичээн зүтгэж байна.

3-р сарын 18-ны өдөр Төрийн зөвлөлийн Тамгын газраас "Шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлын нөлөөг зохицуулж, ажлын байраар хангах байдлыг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх тухай санал зөвлөмж" -ийг гаргалаа. Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын дэд сайд Юү Жюнь 25-нд болсон бодлогын мэдээ нийтлэх хуралд танилцуулж хэлэхдээ, орон нутгийнхан аж ахуйн нэгжийн татварыг хөнгөлж, зардлыг багасгах зэрэг бодлого боловсруулсантай холбогдуулан уг санал зөвлөмжид: Бодлогын хэрэгжилтийг түргэтгэж баталгаажуулан, аж ахуйн нэгжүүд ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд хүчтэй дэмжлэг үзүүлэн, ажлын байрыг тогтвортой байлгах хэрэгтэй гэж заасан гэжээ.

Статистик мэдээллээр, 2-р сард аж ахуйн нэгжүүдэд тэтгэвэрт гарах , ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол зэрэг нийгмийн даатгалын шимтгэлийн гурван нэгжид нийт 123.9 тэрбум юань төлсөн байна, 2-6 сар хүртэлх хугацаанд татварыг багасгаж, зардлыг буруулах хэмжээ 500 тэрбум юаниас давах төлөвтэй байгаа бөгөөд хэрэгжүүлэх үр дүн нь урьдчилан төсөөллөөс давах магадлалтай юм. Жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдийн ажилгүйдлийн даатгалын өгөөжийн бодлогын үр өгөөжийг өргөжүүлэх үндсэн дээр, тэдгээр ажилтнаа цомхтгох буюу цомхтгоогүй байгаа жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдэд буцаах стандарт нь компани жич түүний ажилчдын өнгөрсөн онд төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн 50-аас 100 хувь хүртэл нэмэгдүүлжээ. Уг бодлогыг Хүбэйн бүх аж ахуйн нэгжид хэрэгжүүлж болно.

Тэрээр хэлэхдээ, өдгөө Хятад улсад хот орж хөдөлмөр үйлчилгээ хийдэг хүмүүс нийт 290 сая байдгаас 170 сая нь бусад нутагт очиж байгаа юм. Эдгээр хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн өрсөлдөх чадвар харьцангуй сул, ажил мэргэжлээ өөрчлөхөд бэрхшээлтэй байдаг бөгөөд тэдний талаас илүү хувь нь гуравдугаар үйлдвэрлэл буюу үйлчилгээний салбарт ажилладаг. Иймээс энэ удаагийн цар тахалд хамаг ихээр нөлөөлөгдсөн байна. Үүний тулд, уг санал зөвлөмжид эдгээр хүмүүсийг өөрийн орон нутагтаа ажиллахыг урамшуулсан бөгөөд ядуулаг амьдралтай хүмүүсийг ажлын байраар түлхүү хангаж, орлогыг нь нэмэгдүүлэхийг урамшуулан дэмжсэн юм гэжээ.

Өнгөрсөн онд 27.29 сая ядуу иргэдийн бусад нутагт очиж хөлсөн ажил хийсэн орлого нь өрхийн орлогын гуравны хоёроос дээш хувийг эзэлсэн байна. Уг санал зөвлөмжид , аж ахуйн нэгжийн ажил, үйлдвэрээ дахин эхлүүлэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, ложистик системийг байгуулах зэрэгт ядуу иргэдийг зохион байгуулах, хэрэглэхийг нэн тэргүүнд анхаарах ёстой бөгөөд аж ахуйн нэгжүүдийг илүү ядуу иргэдийг ажилд авахыг урамшуулах хэрэгтэй.

Юү Жюнь хэлэхдээ, энэ жил их дээд сургуулиас төгсөх оюутан нийт 8.74 сая байгаа нь түүхийн хамгийн их үзүүлэлт юм. Энэ удаагийн санал зөвлөмжид: Их дээд сургуулиас төгсөх оюутныг элсэх жижиг дунд аж ахуйн нэгжид ажлын байр хангасан нэгэн удаагийн нөхөн төлбөр олгох бөгөөд төрийн өмчит аж ахуйн нэгжид элсэх цар хэмжээг нэмэгдүүлнэ гэж тодорхойлсон гэжээ.

Аж ахуйн нэгж, засгийн газрын хөрөнгө оруулалтын төсөл, эрдэм шинжилгээний судалгааны ажилд дагалдан суралцах ажлын байр гаргахыг дэмжиж, цар тахлын улмаас дагалдан суралцах нь тасалдсан тохиолдолд нөхөн олгох хугацааг сунгаж болно, дагалдан суралцах хугацаа нь дуусаагүй их дээд сургууль төгсөгчидтэй хөдөлмөрийн гэрээнд гарын үзэг зурсан бол бид шагнал урамшуулал олгож, аж ахуйн нэгжийн үлдсэн хугацааны нөхөн олголтыг өгсөн байх хэрэгтэй.







Их уншсан

холбоотой мэдээ