Хятад улсын санаачилга дэлхий нийтэд итгэл болон хөдөлгөх хүч нэмэрлэв

Уртнасан 2020-03-27 16:26:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-нд Их 20-ын бүлгийн удирдагчдын Шинэ коронавирусийн эсрэг тэмцэх тухай дээд хэмжээний хуралд Хятад улсын дарга Ши Жиньпин уриалга гаргаж, “Өдгөө, олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд, итгэлээ бататган, эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хижиг тахлын эсрэг эв нэгтэй тэмцэн, олон улсын хамтын ажиллагааг бүх талаар нэмэгдүүлж, хижиг тахлыг ялан давах асар их хамтын хүчийг төвлөрүүлэн, нийт хүн төрөлхтөн энэ удаагийн хүнд ноцтой халдварт өвчний эсрэг хийж буй тэмцэлд гар нийлэн ялалт байгуулах нь хамгийн илүү шаардагдаж байна” гэжээ.

Дэлхий нийтээр тахлын эсрэг тэмцэж буй зангилаа цаг үед, дэлхийн гол гол эдийн засгийн цогцууд болон олон улсын байгууллагын удирдагчид анхдагч удаа видео хэлбэрээр уулзалт зөвшилцөл хийв. Бодлого болон үйл ажиллагаанд зохицуулалт хийж, дэлхий нийт хамтын ажиллагаагаар тахлын эсрэг тэмцэхийг ахиулан, дэлхийн эдийн засгийг тогтвортой болгох нь хурлын зорилт юм. Энэ удаагийн дээд хэмжээний хуралд Ши Жиньпин, тахлын эсрэг тэмцсэн Хятад улсын туршлага болон үр бүтэмжийг танилцуулж, дэлхий нийтээр тахлыг тогтоон барих, сэргийлэх хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, дэлхийн эдийн засгийг тогтвортой болгох талаар 4 зүйлт санаачилга дэвшүүлэв. Тухайлбал: шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлыг тогтоон барих, сэргийлэх дэлхий нийтийн тэмцлийг сайтар хэрэгжүүлэх, олон улс хамтран тогтоон барих, сэргийлэхийг үр дүнтэй өрнүүлэх, олон улсын байгууллага үүрэг гүйцэтгэхийг идэвхтэй дэмжих, олон улсын макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг нэмэгдүүлэх эдгээр болно. Эдгээр 4 санаачилга нь “эв нэгдэл, хамтын ажиллагаа, зохицуулалт”-ын хүчтэй дохиог уламжилсан бөгөөд Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголтыг ахиулахын бас нэгэн бодит практик юм.

Үүнтэй холбогдуулан Ши Жиньпин хуралд: улс орнууд хамтран макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг нэмэгдүүлэн, хамтын арга хэмжээ хэрэгжүүлэн, татварыг бууруулж, саад тотгорыг арилган, худалдааг саадгүй болгож, олон улсын үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамтаар хамгаалж, дэлхийн эдийн засаг уналтад орохоос сэргийлэхийг уриалав. Тэрбээр хэлсэн үгэндээ, Хятад улс өөрчлөлт нээлтийг хэлбэрэлтгүй өргөжүүлэн, зах зээлийн зөвшөөрлийн босгыг бууруулан, бизнес эрхлэлтийн орчныг улам сайжруулж, импортыг идэвхтэй нэмэгдүүлж, гадаад хөрөнгө оруулалтыг өргөтгөх болно. Энэ бол Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтийг тогтвортой болгохын чухал амлалт бөгөөд хариуцлагатай том гүрний үүрэг хариуцлага юм гэжээ.

Их Британийн 48 корпорацын группийн дарга Стефен Перри хэлсэн үгэндээ, Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц болгон бүтээн байгуулахын чухал чанарыг өөрийн үйл ажиллагаагаараа харууллаа. Иймэрхүү хамтын ажиллагаа, нээлттэй байр суурь бол ирээдүйд дэлхийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд улс орнуудын баримтлах ёстой чиг хандлага юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ