​Ши Жиньпин Хятадын бодлогыг танилцуулав

2020-03-27 17:22:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

26-ны орой Ши Жиньпин, Их 20-ийн гишүүн орнуудын удирдагчидтай хамт нэгэн онцгой уулзалтад оролцжээ. Шинэ коронавирусээс үүсэлтэй уушгины хатгалгаа дэлхий даяар тархсан аюултай энэ мөчид улс орны удирдагчид яаралтай зөвшилцсөн юм. Ши Жиньпин дарга энэ уулзалтаар "Хятадын бодлого" -ыг танилцуулж, тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд “жор” дэвшүүллээ.

26-ны орой болсон уулзалтад Ши Жиньпин “Тахлын эсрэг хамтран ажиллаж, хүндрэл бэрхшээлийг хамтаар даван туулъя” сэдвээр үг хэлсэн юм. Ши Жиньпиний дэвшүүлсэн “Хятадын бодлого”-ыг гурван түлхүүр үгээр дүгнэж болох юм. Тухайлбал:

Эв санаагаа нэгтгэх

Ши Жиньпин хэлэхдээ, цар тахал бол бүх хүн төрөлхтний дайсан мөн. Одоогийн нөхцөл байдалд олон улсын хамтын нийгэмлэгт хамгаас илүү шаардагдаж байгаа нь итгэл найдвар, хамтын ажиллагаа болон эв санаагаа нэгтэн зохицуулах явдал юм гэжээ.

Хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх

Уулзалтын үеэр Ши Жиньпин санаачилгаа гаргаж, урьдчилан сэргийлж, хянах үр дүнтэй олон улсын нэгдсэн механизмыг хэрэгжүүлэх ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ, мэдээллээ хуваалцаж, эм бэлдмэл, вакцин судалгаа, урьдчилан сэргийлэх зэрэг талаар хамтран ажиллаж, олон улсын байгууллагын гүйцэтгэх чухал үүргийг дэмжих ёстой гэжээ.

Зохицуулалтаа чангатгах

Олон улсын макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоог бэхжүүлж, банк санхүү, валютын үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэн, улс орнуудын валютын ханшийг үндсэнд нь тогтвортой байлгах ёстой. Банк санхүүгийн хяналт удирдлагаа зохицуулж, дэлхийн банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хамгаалах ёстой гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ