ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдлаа

2020-03-28 15:49:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 27-нд хуралдаж, хижгээс сэргийлэх болон эдийн засаг нийгмийн хөгжлийг нэгдэлтэй ахиулах талаар судлан байршууллаа. ХКН-ын төь хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши жиньпин хурлыг даргалав.

Хурал тэмдэглэхдээ, Хятадын хижгээс сэргийлэх тогтоон барих ажил үе шатны чанартай чухал амжилт олж, эдийн засаг нийгмийн дэг журам түргэн сэргэж байна. Өдгөө гаднаас хижиг орж ирэхээс сэргийлэх, дотоодод хижиг дахин тархахаас сэргийлэх Хижгээс сэргийлж тогтоон барих сайн хандлагыг хэвээр байлгах дээр гол хүчээ тавих хэрэгтэй. Хижгийн голомт нутгийн хижгээс сэргийлэх ажлыг огт сулруулж болохгүй. Гадаадад байгаа Хятад иргэдийг анхааран халамжилж, гадаад сугаа элчин сайдын яамд тэднийг хамгаалж, хижгээс сэргийлэх ажлыг нь удирдан жолоодож, эд барааны тусламж өгч, тэдний амь нас эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Хилийн боомтын хижиг шалгах ажлыг эрчимжүүлж, хижгээс сэргийлэх олон улсын хамтын ажиллагаа ахиулж, ДЭМБ-тай гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлж, холбогдох орнуудад чадахын чинээгээр тусламж үзүүлэх хэрэгтэй гэжээ.

Хурал цохон тэмдэглэхдээ, хижгээс сэргийлэх ажлын байнгын арга хэмжээний нөхцөлд үйлдвэрлэл амьдралын дэг журмыг сэргээхээ түргэтгэх хэрэгтэй. Макро бодлогын зохицуулалт болон хэрэгжилтийг эрчимжүүлж, санхүүгийн алдагдлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлж, онцгой бонд гаргаж, орон нутгийн захиргааны тусгай өрийн тэмдэгтийг цар хүрээг нэмэгдүүлж, зээлийн зан зээлийн хүүг буруулж, гүйлгээг нь зүй зохистой хүрэлцээтэй байлгах хэрэгтэй. Татвар хураамжийг бууруулах олон төрлийн бодлогыг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй. Дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын ложистикийн хангамжийн системийн гинжин хэлхээ байгуулалтыг түргэтгэж, олон улсын бараан тээврийг саадгүй байлгах хэрэгтэй гэжээ. Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ