Олон орны сүлжээ ашиглагчид Ши Жиньпин даргын яриаг магтан сайшааж байна

2020-03-28 18:30:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-р сарын 26-ны орой Их 20-ийн бүлгийн удирдагчид түүхэндээ анх удаа теле хурал хийж, бая тусгайлан АСЕАН, Африкийн холбоо, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны комисс зэрэг бүс нутгийн байгууллагын төлөөлөгч, НҮБ, ДЭМБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын хариуцлагатан нарыг урьж оролцуулсан юм. Онцгой үед болсон энэ хурлаар эв санаа нэгтэйгээр хижигтэй тэмцэх дэлхийн нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хятад улсын дарга Ши Жиньпиний уг хуралд хэлсэн “хижигтэй хамтаар тэмуцэж, хүндрэл бэрхшээлийг даван туулъя” гэх гарчигтай үгийг олон орны зүтгэлтнүүд дээд хэмжээгээр магтан сайшааж байна.

ХТРХ-ийн Лаос хэлний Их 20-ийн дээд уулзалтын мэдээллийн ард Лаосын сүлжээ ашиглагч Нои Соудали үг үлдээж, бид үг өгүүлбэр бүхнийг нарийн уншсан, Хятадын удирдагчийн уу бодол, уужим сэтгэлийг гайхан биширлээ гэжээ. Сүлжээ ашиглагч Пкуд Лауж үг үлдээж хэлэхдээ, энэ бол жинхэнэ удирдагч хүний үлгэр дуурайл юм гэжээ.

Ши Жиньпин олон улсын хамтын нийгэмлэг эв санаа нэгтэйгээр хижигтэй тэмцэхийг уриалахын зэрэгцээ хамтын ажиллагааны бодит арга замын талаар саналаа хэлсэн юм. Тэр хэлэхдээ, Хятад улс шинэ коронавирусийн хаолдвараас сэргийлэх тогтоон барих цахим мэдлэгийн төвийг байгуулж, бүх улс орнуудад нээлттэй болгосон юм. Бидний хижигтэй тэмцэх явцад хуримтлуулсан нандин туршлагаа бусад оронтой хуваалцахыг хүсэж байна. Хятад улс үйлдвэрлэл амьдралаа сэргээж байна. Олон улсын зах зээлд түүхий эд, амьдралын өргөн хэрэглээний бараа таваар, эмнэлгийн хамгаалалтын эд бараа нийлүүлэхээ эрчимжүүлж байна. Олон орны хүчийг нэгтгэж, хамтаар эм бэлдмэл, вакцин, оношилгооны багаж хэрэг талын шинжлэх ухааны судалгааг түргэтгэхийг хүсэж байна гэжээ. Ши Жиньпин бас хамтаар чармайж, олон нийтийн эрүүл мэндийн систем нь сул дорой байгаа хөгжиж буй орнуудад туслан хижигтэй тэмцэх чадварыг нь нэмэгдүүлэхийг уриаллаа. Эдгээр ажил хэрэгч, чин үнэнч санал зөвлөгөө болон арга хэмжээг олон орны зүтгэлтнүүд өндөр үнэлж байна.

Ираны ахмад сэтгүүлч Махди Залзаде ХТРТ-ийн сэтгүүлчид хэлэхдээ, Ши Жиньпин даргын яриа тэнгис дундах гэрэлт цамхаг мэт байлаа. Хятад улсын шинэ коронавирусийн хямралтай тэмцэх явц дахь хүчирхэг хүчин чадал нь дэлхий дахин хүсэл эрмэлзэл авчирсан юм. Хятад улс амжилттай туршлагаа хуваалцсан нь дэлхийн олон орны хижигтэй тэмцэхэд хүч нэмж, хижгийнг ялан давах итгэлийг чангаллаа гэжээ.

Шинэ коронавирус дэлхийн дахинд тархаж байна. Тоо бүртгэлд харуулснаар, Бээжингийн цагаар 3-р сарын 28-ны 7 цагт дэлхийн шинэ коронавирусийн халдвар авсан хүн нийт 591802-д хүрчээ. Их 20-ийн удирдагчдын нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд дэлхийн нийтээрээ эм санаа нэгтэй байж, хамтран ажиллах хамтын дуу хоолойг илэрхийлж, эм санаа нэгтэйгээр ил тод дорвитой, зохицуулалттай, их цар хэмжээний, шинэлэх ухааны үндэслэлтэй үйл ажиллагаа авч, хижигтэй тэмцэнэ гэж илэрхийллээ. Хятад улсын дарга Ши Жиньпины хэлсэнчлэн олон улсын хамтын нийгэмлэгт хэлбэрэлтгүй итгэл, сэтгэл нэгтэй хамтын ажиллагаа хэрэгтэй байна. Дэлхий нийтээрээ хамтран зүтгэвэл хүн төрөлхтөн энэхүү томоохон хижгийг даван туулах нь дамжиггүй юм гэжээ. Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ