Олон улсын эрчим хүчний сүлжээ инноваци хөгжлийн шинэ хөдөлгүүр болж байна

Уртнасан 2020-03-30 10:38:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-р сарын 29 нь олон улсын эрчим хүчний интернет сүлжээний хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсаны 4 жилийн ой юм. Уг байгууллагаас саяхан Бээжинд хийлгэсэн онлайн судлан ярилцах хуралд, дотоод гадаадын мэргэжилтэн нар, олон улсын эрчим хүчний сүлжээ нь цэвэр эрчим хүчний нөөцийг нэн илүү өрсөлдөх чадвартай болгож, дэлхийн эдийн засгийн инноваци хөгжилд шинэ хөдөлгүүр болж байна гэжээ.

Олон улсын эрчим хүчний сүлжээ бол цэвэр эрчим хүчээр гол болгосон, цахилгаан эрчим хүчээр гол төв болгож, дэд бүтцийн түншлэл, хамтаар бүтээн байгуулах, хамтаар хуваалцахын орчин үеийн эрчим хүчний систем юм. Хэрэг дээрээ, ухаалаг цахилгаан сүлжээ, хэт өндөр хүчдэлийн цахилгаан сүлжээ, цэвэр эрчим хүч гээд хүн төрөлхтний тогтвортой хөгжлийг ахиулахад системтэй арга төсөл хангах явдал юм.

Олон улсын эрчим хүчний интернет сүлжээний хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын Хөгжлийн товчооны дарга Ли Хүнюй: Олон улсын эрчим хүчний интернет сүлжээ нь цэвэр эрчим хүчийг нэн илүү үнэ цэнэ бүхий өрсөлдөх чадвартай болгож, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах дотоод хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэн, дэлхий нийтээр нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зорилтыг биелүүлэхийг ахиулах болно гэжээ. Тэрбээр хэлэхдээ:

“Олон улсын эрчим хүчний интернет сүлжээ нь цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн түншлэлийг ахиулах, олон улсын эрчим хүчний нөөцийн зөрөө, улирлын шинжтэй зөрөө, цагийн зөрөө, үнийн зөрөө зэргийг ерөнхийд нь ашиглахаар дамжин цэвэр эрчим хүчийг нээн хөгжүүлэх, эдийн засагт өргөн цар хүрээтэй, өндөр үр ашигтай хуваарилах, технологийн шинэчлэлд түшиглэн өөрийн өртгийг ихээр бууруулж, цэвэр эрчим хүчний өрсөлдөх чадварыг нефть химийн эрчим хүчнээс бүх талаар давуулж, эдийн засгийн шинж чанар нь нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгахыг түргэтгэх дотоод хөдөлгөх хүч болгож болох юм” гэжээ.

2015 оны 9-р сард Хятад улс НҮБ-ын хөгжлийн дээд хэмжээний чуулганд олон улсын эрчим хүчний интернет сүлжээг эмхлэн байгуулах, цэвэр эрчим хүч болон ногоон хөгжлийг ахиулан олон улсын эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах чухал санаачилгыг дэвшүүлэв. 2016 оны 3-р сарын 29-нд, олон улсын эрчим хүчний интернет сүлжээний хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага Бээжинд байгуулагдав.

Уг байгууллагын хөгжлийн товчооны дэд дарга Жан И-бинь үзэж байгаагаар, олон улсын эрчим хүчний интернет сүлжээ бол асар их системийн чанартай төсөл бөгөөд дэлхийн эдийн засагт инноваци хөгжлийн шинэ хөдөлгүүр бүтээх болно гэжээ.

“Олон улсын эрчим хүчний интернет сүлжээ бол асар их системийн төсөл бөгөөд нийт хөрөнгө оруулалт 3.8 их наяд ам.доллароос давав. Цаашид амьжиргааны хүчин бүхий эдийн засгийн өсөлтийн шинэ хэлбэрийг бүтээж, шинэ эрчим хүч, шинэ материал, дэвшилтэд төхөөрөмж, ухаалаг үйлдвэрлэл зэрэг шинэ хөгжиж буй аж үйлдвэрлэлийн хөгжлийг дайчилж, их өгөгдөл, зүйлсийн интернет, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан зэрэг тэргүүний технологийн ахиц дэвшлийг түргэтгэж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд эрчимтэй хөдөлгөх хүч хангах болно” гэжээ.

Нөхөн сэргээгдэх эрчим хүчний нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн дарга Томас Каберг хэлсэн үгэндээ, Олон улсын эрчим хүчний интернет сүлжээний санаачилга нь маш олон улс орнуудын хувьд авч хэлбэл татах хүчинтэй юм. Цахилгаан гаргах, олон улсын эрчим хүчний дэд бүтцийн тоног төхөөрөмж, түүнчлэн цахилгаан эрчим хүчний холбогдох технологид хөрөнгө оруулах нь улс орнуудын “сонголт” бөгөөд ирээдүйд илүү олон улс орон энэ талын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болно гэжээ.

“Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахал дууссаны дараа, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан дэд бүтцийн тоног төхөөрөмжид чиглэн хөрөнгө оруулалт, тэрчлэн сэдэлт өгөх бодлогууд бий болох юм. Энэ бол сайн боломж бөгөөд олон улсын эрчим хүчний интернет сүлжээний ирээдүйн зорилтыг биелүүлэхийг түргэтгэх болно гэж би бодож байна” гэв.

Олон улсын эрчим хүчний интернет сүлжээний хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын Хөгжлийн товчооны дэд дарга Жан И-бинь: тус байгууллага хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх хөгжлийн шинэ загварыг бүтээж, улс орнуудын итгэлцлийг нэмэгдүүлэн, хамтын хөгжил дэвшлийг биелүүлэх болно гэв. Тэрээр хэлэхдээ:

“Нефть химийн эрчим хүчээр гол өрсөлдөх чадвараа болгосон онцлог бүхий уламжлалт аюулгүйн үзэл ойлголтыг өөрчлөн, цэвэр эрчим хүчийг нээн хөгжүүлэх, хуваалцах эрчим хүчний хамтын цогцыг бүтээн байгуулж, цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэгч орон, дамжуулагч орон, хэрэглэгч орнуудад бүгдэд нь ашиг тус хүртээж, хамтын хөгжил дэвшлийг биелүүлэх болно” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ