​Ши Жиньпин ЖИДУ-г дэмжихээ илэрхийлэв

2020-03-30 17:24:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

29-ний өдөр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Жэжян мужид ажиллав. Мөн өдрийн үдээс хойш тэрээр Нинбөгийн Жөүшань боомт зэрэг газарт хүрч, боомт болон авто сэлбэг үйлдвэрлэх паркт ажиллан, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээж буй байдалтай танилцжээ.

Нинбөгийн Жөүшань боомт 11 жил дараалан дэлхийн хамгийн том ачаа тээврийн боомт болж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ажилласан Жөүшань боомтын Чуаньшань боомтын чингэлэг тээврийн гарам нь дэлхий дээрх хоёр дахь том чингэлэг тээврийн гарам бөгөөд өнгөрсөн онд 10.35 сая чингэлэг нэвтрүүлснээрээ "Бүс ба Зам" -ын бүтээн байгуулалтад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ удаагийн тахал дэгдсэний дараа энд урьдчилан сэргийлэх шинжлэх ухаанч үр ашигтай арга бодлогыг хэрэгжүүлж, хэвийн үйлдвэрлэлд үзүүлэх сөргө нөлөөг аль болох багасгахыг хичээн ажилласнаар Хятад улсын гадаад худалдааны үйлдвэрлэлийн гинжин холбоосыг тогтвортой байлгаж, хангамжийн сүлжээг саад тотгоргүй ажиллуулахад чухал баталгаа хангасан юм.

Нинбө Бэйлүнь Дачи өндөр чанартай авто сэлбэг үйлдвэрлэх паркт 70 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Жэньжи механикийн хэв хийх хязгаарлагдмал компани бол жижиг дунд хувийн хэвшлийн үйлдвэрлэлийн компани юм. Тус компанийн үйлдвэрлэсэн зарим хэвийг АНУ, Герман, Франц, Итали, Япон зэрэг улс оронд экспортолж байна. Тус компани бодит нөхцөл байдлын дагуу өдгөө үйлдвэрлэлээ бүрэн сэргээсэн байна.

Ши Жиньпин уг компанид ажиллахдаа: Цар тахлаас урьдчилан сэргийлж буй одоогийн нөхцөлд үйлдвэрлэлээ сэргээж, үйлдвэрлэлийн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндээ бодоорой гэжээ.

Ши Жиньпин паркийн удирдлагын үйлчилгээний төвд паркийн удирдлагууд, жижиг дунд аж ахуйн нэгжийн төлөөлөгч, Жэжянд буцан очиж ажилдаа орсон ажилчдын төлөөллүүдтэй уулзахдаа, одоогийн халдварт өвчин дэлгэрч байгаа нөхцөл байдалд бүх хүмүүс, аж ахуйн нэгж, олон салбарынхан бүгд сөргө нөлөөнд өртөж байна, Намын Төв хороо жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжих багц бодлого боловсруулсан юм. Нөхцөл байдлын дагуу тохируулалт хийж, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хэвийн байдалдаа орохыг түлхүү дэмжинэ. Би энэ удаа илүү зориулалттай бодлого боловсруулах зорилготой ажиллаж байна гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ