Чухал салбарын өөрчлөлтийг урагшлуулахыг онцлов

2020-04-01 22:27:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 1-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ, хилийн чанадад халдвар хурдацтай дэгдэхийг дагалдан олон улсын худалдаа эдийн засгийн үйл ажиллагаа хүндрэлд өртөж, Хятадын эдийн засгийн хөгжил ч шинэ сорилтод тулгарч байгаа ч шинжлэх ухаан технологийн хөгжлийг түргэтгэх, үйлдвэрлэлийн салбарыг шат ахиулах шинэ боломж нээгдэж байна. Жэжян муж чухал болон зангилаа салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, Хятадын өөрчлөлтөд зам нээж, хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.

Хятадын өөрчлөлт нээлтийн тэргүүлэх мужийн хувьд Жэжян мужийн эдийн засгийн хэмжээ нь улсдаа 4-рт ордог. 3-р сарын 29-нээс 4-р сарын 1-нийг хүртэл, Ши Жиньпин дарга Жэжян мужийн Нинбө, Хүжөү, Ханжөү зэрэг газарт ажиллаж, боомт, аж ахуйн нэгж, хөдөө тосгон, экологийн намаг газартай биечлэн танилцав. 4-р сарын 1-ний үдээс хойш Ши Жиньпин Жэжян мужийн ажлын тайланг сонсоод доорх зааврыг өгсөн юм.

Ши Жиньпин онцлохдоо, өнөөгийн нүүрлээд байгаа бэрхшээлээс боломжийг олж харах хэрэгтэй. Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажлыг сайтар хийсний үндсэн дээр ээлж дараатай бүх салбарын гинжин сүлжээний үйлдвэрлэлээ сэргээх ёстой. Цаг тухайд нь зорилтот бодлого арга хэмжээ боловсруулан, инновацийн арга хэмжээ авч, дижитал эдийн засаг, амь насны аюулгүй байдал эрүүл мэнд, шинэ материал зэрэг стратегийн шинээр хөгжиж буй салбар, ирээдүйн салбарын талаар даруй зохицуулалт хийх хэрэгтэй гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ