Ши Жиньпин албан журмын мод тарих үйл ажиллагаанд оролцов

2020-04-03 20:48:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 3-нд нийслэлийн албан журмын мод тарих арга хэмжээнд оролцох үеэр, Хятад улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих ажил сайн хандлагаа үргэлжлүүлж, ажил, үйлдвэрлэлээ тасралтгүй сэргээж буй энэ цаг үед бид хамтдаа албан журмын мод тарих ажилд оролцож байна. Энэхүү бодит үйл ажиллагаа нь эдийн засаг, нийгмийн хөгжил, үйлдвэрлэл амьдралаа дэг журамтай сэргээхэд дэмжлэг үзүүлэхээс гадна, байгаль орчноо хүндэтгэн үзэх, байгалиа хайрладаг экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалыг сурталчлан, хүн хийгээд байгаль эвсэг зохицонгуй оршин тогтнохыг дэмжиж байгаа юм. Хөх уул хөрөмдөг тэнгэр юунаас ч чухал үзэл баримтлалыг баримталж, байгаль экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтээ бэхжүүлж, хот, хөдөөгийн ногоон орон зайг өргөжүүлж, ард түмнийхээ төлөө ой мод тарьж, мөнх ногоон уул улс, цэвэр тунгалаг агаартай үзэсгэлэнтэй Хятад улсыг байгуулахын тулд хичээн ажиллах ёстой гэжээ.

Урьхан хавар саатахын хэрээр, мод тарих өдөрлөг ч хүрч ирлээ. Өглөөний 10:30 цагийн орчмоор, нам, төрийн удирдагч Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшу, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань нар хамтдаа машинд сууж, Бээжин хотын Да Шин дүүргийн Жюгуань суурины мод тарих цэг рүү хүрч, нийслэлийн ард иргэдтэй хамтаар албан журмын мод тарих арга хэмжээнд оролцжээ.

Ши Жиньпин машинаас буумагц, хүрзээ авч мод тарих цэг рүү алхлаа. Энд мод тарьж байсан боловсон хүчин, ард иргэд Ерөнхий нарийн бичгийн дарга ирж байгааг хараад, Ерөнхий нарийн бичгийн даргад дотнын мэндчилгээ дэвшүүлэв. Ши Жиньпин бүгдэд нь мэндчилгээ хүргэсний дараа, Бээжин хотын захиргаа, үндэсний ойн аж ахуй, нутаг бэлчээр хариуцсан газрын ажилтнууд, нийслэлийн боловсон хүчин, олон түмэнтэй хамтдаа мод тарьж эхэлжээ.

Ши Жиньпин онцлохдоо, социализм бол ард түмэн эзэн суух, экологийн таатай орчин бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах чухал илрэл, ард түмний хамтын өв хөрөнгө юм. Ард түмнээр төв болгосон хөгжлийн үзлийг баримталж, ногоон байгууламжийг тууштай хийж, орон нутгийнхаа нөхцөл байдалд дасан зохицож, шинжлэх ухааны төлөвлөлт хийж, ард түмэндээ мод тарьж, ард түмэнд ашиг тусаа хүргэх явдал юм гэжээ.

Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ