Коронавирусийн эсрэг тэмцлийн 10+3 -ын удирдагчдын онцгой хурал болов

2020-04-14 16:27:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян АСЕАН хийгээд Хятад Япон БНСУ(10+3) -ын коронавирусийн эсрэг тэмцлийн удирдагчдын онцгой хуралд оролцсон байна. Уг хурлыг АСЕАН-ны дарга орон Вьетнам даргалж, зайнаас хуралдсан байна.

Уг хурал нь Хорийн бүлгийн удирдагчдын коронавирустэй тэмцэх тухай тусгай уулзалтын дараа зохиогдсон Зүүн Азийн бүс нутгийн коронавирустэй тэмцэх тухай чухал хуралдаан билээ.

АСЕАН хийгээд Хятад Япон БНСУ(10+3) орнууд коронавирусийн цар тахлын тархан дэгдэлтийг тогтоон барих, эдийн засгийн хөгжлийг хадгалах чиглэлээр хамтран ажиллах талаар санал бодлоо гүнзгий солилцож, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах хамтын ажиллагааг бэхжүүлэх, Зүүн Азийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдааны солилцоог сайжруулах, бүс нутгийн эдийн засгийн интегралчлахыг ахиулахад эерэг үр дүнд хүрэхийг хүсэж байна гэж Хятадын ГХЯ урьд нь илэрхийлж байсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ