21 сая ширхэг хамгаалалтын эд материалыг Их Британид хүргэв

2020-04-30 16:37:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Орон нутгийн цагаар 5-р сарын 29-нд, Их Британийн засгийн газар мэдэгдэхдээ, өнгөрсөн гурван долоо хоногт Хятад улсаас нийт 21 сая ширхэг хамгаалалтын эд материал болон 1000 ширхэг амьсгалын аппаратыг зөөвөрлөн авчирж, эмнэлгийн эд материал хүрэлцэхгүй байсан асуудлаа шийдсэн юм гэжээ. Эдгээр эд материалд Их Британийн засгийн газрын худалдан авалт багтаж байгаа бөгөөд Хятадын орон нутаг, аж ахуйн нэгжүүдийн хандивласан эд материал ч багтаж байгаа юм. Их Британийн засгийн газар энэхүү мэдээг нийтэлсний дараа манай сэтгүүлч Их Британиас БНХАУ-д сугаа элчин сайд Барбара Вудвордтой ярилцсаныг хүргэж байна.

Их Британиас БНХАУ-д суугаа элчин сайд Барбара Вудворд хэлэхдээ, Хятад улсын тусламж үзүүлж хандивлаж буй эдгээр эд материал нь Хятад, Их Британи хоёр орны урт хугацааны турших эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны нягт харилцаатай гэдгийг харуулж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Хятад, Их Британи хоёр орон худалдаа хөрөнгө оруулалтын маш сайн харилцаатай, халдварын үеэр Их Британид эмчилгээний яаралтай тусламж хэрэгтэй байсан болохоор Хятад улсаас тусламж гуйсан. Хятад улс нь Их Британийн худалдааны чухал түнш учраас бид маш их хэмжээний хувийн хамгаалалтын эд бодис болон амьсгалын аппарат авсан. Бид Их Британийн агаарын тээврийн болон Virgin Atlantic агаарын тээврийн онгоцоор эд материалыг Их Британид зөөвөрлөсөн, өнгөрсөн долоо хоногт 20 дахь тусгай нислэг үйлдсэн. Эд материалыг зөөвөрлөх ажил 5-р сард үргэлжлэх болно. Бид одоо 21 сая ширхэг хамгаалалтын бүтээгдэхүүнийг Их Британид авчирсан, эдгээр бүтээгдэхүүнээ халдвартай тэмцэж буй эмнэлгүүдэд тараана" гэжээ.

Хатагтай Барбара Вудворд хэлэхдээ, Их Британи, Хятад улсын аж ахуйн нэгжүүд халдварын үеэр харилцан тусламж үзүүлсэн нь хоёр орон хамтран халдвартай тэмцэж буйг харуулсан юм. Хятадад халдвар гарсан эхэн үед Их Британийн засгийн газар Үханьд хамгаалалтын нүдний шил, бээлий зэрэг онц шаардлагатай эд материалаар хангаж, Их Британийн аж ахуйн нэгжүүд ч эд материал хандивласан билээ. Өнөөдөр Их Британид хүргэсэн эд материалд Засгийн газрын худалдан авалт багтаж байгаа бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүдийн харамгүй дэмжлэг ч багтаж байна. Хятадын иргэний агаарын тээврийн газар Их Британийн онцгой хүсэлтийг зөвшөөрч, тусгай онгоцоор эд материалыг зөөвөрлөхөд зөвшөөрөл олгосон гэжээ.

Тэрээр хэлэхдээ,"Их Британийн засгийн газрын худалдан авалтаас гадна, бас маш олон эд материалыг Хятадын найз нөхөд хандивласан. Хандив өгсөн Хятадын Далянь, Tencent, Чанша болон эмнэлгүүд, банк зэрэг салбарын хүмүүст талархал илэрхийлж байна. Хятад, Их Британи хоёр орны эдийн засаг худалдааны урт удаан жилийн харилцаа нь энэ бүгдэд нөхцөл боломж олгосон" гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад, Их Британи хоёр орны удирдагчдын улс төрийн эрэл хүсэл маш чухал. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон болон Хятад улсын дарга Ши Жиньпин нар ойрд хоёр удаа утсаар ярьж, Хятад, Их Британийн стратегийн харилцааны талаар нийтлэг ойлголтод хүрч, Хятад улс бүх хүчин чадлаараа Их Британид эмчилгээний эд материал зөөвөрлөхөд туслалцаа үзүүлнэ хэмээн Ши Жиньпин дарга илэрхийлсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ,"Их Британи, Хятад хоёр орны эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын нягт харилцаа нь маш чухал. Бид Хятад улсаас эмчилгээний бүтээгдэхүүн худалдан авахдаа Хятадын олон аж ахуйн нэгжүүдтэй эерэг харилцаатай ажилласаар ирсэн. Эдгээр аж ахуйн нэгжүүд олон улсын нийлүүлэлтийн явцад асуудал гарвал бид тэдэнд туслан дэлхийн хангамжийн сүлжээний нөөцөөр хангаж, тэднийг үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхэд тусалдаг" гэжээ.
Барбара Вудворд хэлэхдээ, халдварын үеэр Хятад, Их Британи хоёр орны хүмүүнлэгийн харилцаа маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Их Британийн эмчилгээний эд материал худалдан авах, хилээр нэвтрэхэд тусалсан Хятадын ажилтнууд, өдөр шөнөгүй үйлдвэрлэлийн шугам дээр ажиллаж, дэлхийн эд материалын хангамжийг баталгаажуулсан Хятадын ажилтнуудад талархал илэрхийлж байна гэв.

Тэрээр хэлэхдээ, "Хятад улсад халдвар дэгдсэний дараа Их Британийн ард иргэд Хятадын ард иргэдэд халдварыг даван туулахыг хүсэж мэндчилгээ хүргэж байсан. Өнөөдөр Хятадын ард иргэд Их Британийн иргэдэд харамгүй тусламжийн гараа сунгаж, сайн сайхныг хүсэж байна. Хятад, Их Британи хоёр орны засгийн газар, аж ахуйн нэгж, иргэд хоорондын найрсаг харилцаа нь халдварын үеийн хамтын ажиллагаанд бүрэн тусгагдлаа" гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ