Хятад улс МУ-ын Цагдаагийн ерөнхий газарт 800 мянган юанийн эд бодис хандивлажээ

2020-05-08 17:15:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 8-нд, БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамнаас МУ-ын Цагдаагийн ерөнхий газарт тусалсан тахлаас сэргийлэх анхны ээлжийн 800 мянган юанийн эд бодисыг Эрээн хотын авто боомтоор шуурхай шалган нэвтрүүлжээ.

Эрээн хотын хилийн хяналт шалгалтын газар ногоон гарц ажиллуулж, аравхан минутад холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн хилээр нэвтрүүлсэн байна. Эдгээр эд бараанд эмчилгээний зориулалттай нэг удаагийн амны хаалт 160 мянган ширхэг, 1000 ширхэг хамгаалалтын хувцас, эмчилгээний зориулалттай 1000 нүдний шил байна.

"Дуслыг далайгаар” гэдэгчлэн, Хятад улсад тахлын байдал хүнд хэцүү байх үед Монгол улсын төр засаг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийт Хятад улсад халуун гараа сунган, туслалцаа дэмжлэг үзүүлснийг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй юм. 5-р сарын 6 болтол Монгол улсад “Ковид-19”-ийн халдвар авсан 41 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тахлын эсрэг зангилаа үе шатанд хариу туслалцаа үзүүлж байна. Хятадын худалдааны яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам, ӨМӨЗО, Эрээн хотын захиргаа, Жек Ма сан, Алибаба сан зэрэг байгууллага нэгж, хувь хүн тусламжийн гараа сунган Монгол улсад шаардлагатай сэргийлэлтийн эд бодисыг хандивласан юм.

Их уншсан

холбоотой мэдээ