Эхийн сургаалыг бат цээжлэв

2020-05-10 18:19:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпиний албан конторт аав ээж гэр бүлийн зургаа байнга тавьж байдаг юм. Үүнд тэрээр ээжтэйгээ гар хөтөлсөн нэг зурагт хайр сэтгэл шингэж, маш олон хүмүүсийн анхаарлыг татжээ. Ээжийн сургаалыг Ши Жиньпин нэг насаараа сахиж явсан юм.

Тэрээр өнөөг хүртэл мартдаггүй нэгэн үйл явдал бол 5-6 настай байхад нь ээж нь түүнийг үүрч, Шиньхуа номын санд очиж ном худалдан авч үлгэр хэлж өгч байсан явдал болно. Ялангуяа “Юефэй”-н “Эх орныхоо төлөө” гэх үлгэр нь түүний сэтгэлд гүнээ хоногшиж, нэг насны хөөцөлдөх зорилт болсон юм.

Тэрээр “Аав ээж гэрийн ахмад болсны хувьд сайн сайхан ёс суртахуунтай байхыг хүүхдэд багаас нь заан өгч, яс хатуу хүн болоход нь тус үзүүлж, тэдэнд туслах сайн санаатай, сайхан сэтгэлтэй, том болоод эх орон, ард түмэнд тустай хүн болоход нь туслах хэрэгтэй гэжээ. ”

Энэ гэрийн сургаал нь түүнд маш их нөлөө тусгал үзүүлжээ.

1959 онд, Чи Шинь гэрийнхээ хүмүүсийн хамт

Зөв зүйтэй, эв найртай гэрийн сургаалыг гүн хүртсэн Ши Жиньпин эгэл борогжуун байх, ажил хэрэгч байхын хэв чанарыг биендээ авч явдаг юм.

Ши Жиньпин гэр бүлийг чухалчлан хүндэтгэдэг. Гэтэл удирдагч боловсон хүн болсны хувьд баяр амралт тохиосон ч гэртээ харьж, гэрийн хүмүүстэйгээ золгож чаддаггүй юм.

2001 оны хавар, ээж Чи Шинь нь тухайн үед Фүжянь мужийн дарга байсан Ши Жиньпинд утастав. Тэрбээр утсаар мэнд хүргэж, Ши Жиньпинд: “чи ажлаа л сайтар биелүүлж байвал энэ бол аав ээждээ өгсөн хамгийн илүү элбэрэл юм, энэ бол гэр бүлдээ хариуцаж, өөрийн биедээ хариуцаж байгаа хэрэг, энэ бол бүгд адилхан юм” гэж захижээ.

“Жижиг гэр бүл” болон “том гэр бүл” эх үүсвэр нэгтэй билээ. Ээжий ойлгон дэмжсэн дэмжлэгийн дунд, “хариуцлагаа үүрэглэх”, “үүрэг хариуцлагаа ухамсарлах”-ийн дотнын эрмэлзэл найдлага агуулсан юм.

Ард түмний төлөө хийж бүтээх сэтгэлгээгээр, Ши Жиньпин олон мянга мянган айл өрхийг сайн сайхан амьдралд хүргэхийг өөрийн тэмцлийн харалтаа болгожээ.

“Миний засаг хэрэгжүүлэх үзэл ойлголтыг товчхоноор хэлбэр: ард түмний төлөө үйлчилж, үүрэг хариуцлагаа үүрэглэх явдал юм.” Олон жилийн туршид өөрчлөгдөөгүй, анхан шатанд гүнзгийрч, ард иргэдийн төлөө бодож, Ши Жиньпин “ард олноо өөрийн ээж ааваа хайрладаг шиг хайрлах” ард олны төлөө гэсэн анхны зорилтоо баримталдаг юм.

1975 онд, Ши Жүншюнь, Чи Шинь үр хүүхдийнхээ хамт Лүөянгийн Хүнчи

фото зургийн газарт хамт зургаа татуулав

“Сайн ажиллаж, сайн суралцвал аливаа явдлыг бүгдийг сайтар зохицуулж болно” гэж нөхөр нь түүнд хэлсэн үгийг Чи Шинь нэг насны амьдралдаа авч явжээ.

Хүндрэл бэрхшээлтэй үе тохиолдсон үед ч Чи Шинь болон үр хүүхэд нь нугарч бүдрээгүй юм. Тэрбээр нэгэн ээж хүний хатуу зориг болон энэрэл хайраар гэрийнхээ хүмүүсийг халамжилдаг. Яг ийм хатуу чанга сургаал дор, бүх гэрийн хүмүүс хамтаар итгэл бишрэлтэй, өөдрөг сэтгэлгээтэй, хамтаар ирээдүйн амьдралаа цогцлон байгуулсан юм.

Олон жилийн туршид, ажил, үүрэг тушаалт хэрхэн өөрчлөгдсөн ч Ши Жиньпин ямагт ээжийнхээ сургаалыг бат санаж, өөрийн зорилт тэмүүлээ баримталдаг юм.

Их уншсан

холбоотой мэдээ