Эверест оргилд авирах шинжлэх ухаантны аюулгүйн байдлыг баталгаажуулж байна

2020-05-11 20:57:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2020 оны Эверест оргилд авирч хэмжилт хийх уул авирах үйл ажиллагааны хариуцлагатай хүн Ван Юн-Фэн 5-р сарын 8-ны өдөр ХТРТ-д сурвалжлага өгөх үеэр хэлсэн үгэндээ, улс орны хүчирхэг их баталгаа байгаа тул уул авирагчид шинжлэх ухаантныг аюулгүйгээр оргилд хүргэн өгч чадна гэж хэлж байна гэжээ. Энэ удаагийн үүргийн тухай тэрээр хэлэхдээ, Хятадын уул авирагчдын баг болон Үндэстний хэмжилтийн 1-р анги 2020 оны Эверест оргилд авирч хэмжилт хийх уул авирах үйл ажиллагаанд амжилт байгуулахад итгэлтэй байна гэжээ.

Уул авирах маршрутын хувьд цас хурсан нөлөөнөөс болж, оргилд авирч хэмжилт хийх өдөр хугацааг хойшлууллаа гэж 2020 оны Эверест оргилд авирч хэмжилт хийх уул авирах баг 5-р сарын 9-ний өдөр зарлажээ.

2020 оны Эверест оргилд авирч хэмжилт хийх уул авирах үйл ажиллагааны хариуцлагатай хүн Ван Юн-Фэн танилцуулж хэлэхдээ: “Энэ онд цас ихтэй, бидний зам засварчид, тээвэрчдийг хүргэн өгч чадахгүй, иймээс 5-р сарын 12 энэ сайн өдрийг амжихгүй болсон байж болзошгүй. Иймээс бидний хэмжилтийн багийн ажилтан бүгд лагерьтаа буцан ирж, дараагийн сайн өдрийг хүлээж байна” гэжээ.

Энэ удаагийн хэмжилтийг 15 жилийн дараа хийж байна, Хятад улс дахин дэлхийн хамгийн өндөр оргилд авирч, хэмжилт хийх гэж байгаа нь маш олон талаар техникийн шинэчлэлт болон довтолгоог харуулж байна.

Уул нь гурав удаа хойд талаас нь Эверест оргилд авирсан Ван Юн-Фэнд авч хэлбэл энэ удаагийн хэмжилт нь хоёр шинэ сорилтод тулгарч байна. Тэрээр хэлэхдээ:“Нэг нь бол бид эдгээр тусгай мэргэжлийн, хамгийн тэргүүний хэмжилтийн аппаратыг оргилд хүргэн өгөх хэрэгтэй, дараа нь бид оргилд аппарат хэрэгслээр хэмжилт хийнэ. Дараа нь бол бид хэмжилт хийх шинжлэх ухаантныг оргилд хүргэн өгч, хэмжилт хийх болно. Энэ нь бидний Хятадын уул авирах багт авч хэлбэл бас ч нэг удаагийн өрсөлдөөн сорилт бөгөөд туршлага болох юм” гэжээ.

Тэрээр хэлэхдээ, өнгөрсөнтэй харьцуулбал Эверест оргилд авирах баталгаажуулалт улмаас улам сайн болж байна. 1999 онд байгуулагдсан Төвөдийн Уул авирах Сургууль 2003 оноос эхэлж хойд талаас нь Эверест оргилд авирах аливаа үндэсний үүргийг баталгаажуулах үүргийг хүлээн авсан юм, бидний ар талын баталгаа ч уул авирах баг шинжлэх ухаантныг Эверест оргилд авирахад нь баталгаа үзүүлж байгаагийн учир шалтгаан юм. Тэрээр хэлэхдээ:“Ийм эрчтэй баталгааны хүчин чадал байгаа тул бид сая бидний шинжлэх ухаантныг аюулгүйгээр оргилд хүргэн өгөх үүргийг хүлээн авч байна. Үнэн хэрэгтээ, шинжлэх ухаантан Эверест оргилд авирахад эрсдэл бий, гэвч бидэнд хүчирхэг их Төвөдийн Уул авирах сургууль шиг ийм тусгай техникийн баталгаатай, иймээс бид энэ зорилтыг дэвшүүлж, түүхэн шинж чанартай довтолгоог биелүүлэх гэж байна” гэжээ.

Тэрээр жишээлж хэлэхдээ, өнгөрсөнд Эверест оргилд авирахад их лагерь нь өмнө фронттой харилцахад телефоны аппаратаар харилцаж байсан, одоо бол 5G-гээр дамжуулан гар утсаар харилцах болсон тул энэ нь оргилд авирч амжилтад хүрэх хэмжээ болон аюулгүйн байдлыг маш ихээр дээшлүүлжээ. Тэрээр хэлэхдээ:“Өнгөрсөнд бид уул авирахад хоорондоо бүгд телефон аппаратаар харилцаж байжээ, энэ нь зарим үед саад гардаг юм. Одоо бидний аливаа харилцаа холбоо нь гар утсаар дамжуулан харилцах болжээ, энэ нь маш дөхөм, цаг тухайд нь үүргийн мэдээ мэдээллийг дамжуулж болдог. Бидний багийнхан одоо 5G технологиор дамжуулан хаа байсан ч цаг уурын мэдээллийг хүлээн авч болж байгаа бөгөөд хоорондоо харилцаж болж байна. Иймээс шинжлэх ухааны хөгжил, 5G технологийн хөгжлийн дагуу, бидний уул авирах баг энэ үүргээ биелүүлэхэд баталгаатай бөгөөд амжилтад хүрэх хэмжээ, аюулгүйн байдлын баталгаа өндөр байна” гэжээ. Тэрээр хэлэхдээ: “Бидний үүрэг болгонд сорилт бий гэдэг нь мэдээж. Гэвч бидний Хятадын Уул авирах баг бол нэгэн баатар хамт олон, олон бүгдэд үндэсний үүргийг биелүүлэх итгэл зориг” байна. Хятадын уул авирах баг болон Үндэсний хэмжилтийн 1-р анги 2020 оны Эверест оргилд авирч хэмжилт хийх уул авирах үйл ажиллагаанд гайхамшиг бүтээхэд итгэлтэй байна” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ