​Ши Жиньпин Датүн хотод ажиллав

2020-05-12 11:49:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 11-ний өдөр Шаньши мужид ажиллаж, эхний цэг Датүнд хоттой танилцав. Мөн өдрийн үдээс хойш Ши Жиньпин Датүн хотын Юньжөү дүүргийн органик шар цэцгийн тариалалтын стандарт бааз, Шипин суурины Фэнчэн шинэ тосгоны ядуурлаас ангижруулах ажлын үр дүнтэй танилцав.

Юньжөү дүүрэг нь Яньшань-Тайханшань уулын хөндийд байрладаг ядуу бүс бөгөөд урьд нь ядуу сянь байсан юм. Ойрын жилүүдэд тухайн бүс шар цэцгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, ард иргэдээ ядуурлаас ангижруулж байна.

11-ний үдээс хойш Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Юаньжөү дүүргийн органик шар цэцэг тариалах стандарт баазад хүрэлцэн очиж, тариан талбайд шар цэцгийн ургацыг ажиж, хөдөлмөрлөж буй тариачидтай хөөрөлдөв. "Ойрын жилүүдэд аж ахуйн нэгжүүд, хоршооллын удирдлагаар шар цэцгийн үйлдвэрлэлийн чанар тогтвортой, борлуулалт болон үнэ ч баталгаатай байж, ядуу иргэдийн амьдрал сайжирч байна" хэмээн тариачид ерөнхий нарийн бичгийн даргад хэлэхэд Ши Жиньпин дарга: Шар цэцгийг иргэдийг ядуурлаас ангижруулах, амьдралыг сайжруулах чухал арга болгох хэрэгтэй гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ