Ерөнхий нарийн бичгийн дарга Бай Гаошанийд зочлов

2020-05-12 15:43:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

67 настай Бай Гаошанийх ойрын жилүүдэд баяр дээр баяр болж байна. Нүүлгэн шилжүүлж ядууст туслах бодлогын ачаар тэд шинэ байшинд орж, Бай Гаошаний 30 настай хүү Бай Лижүнь гэрлэж, энэ жил ачтай болов. Баярлууштай нэгэн явдал гэвэл 5-р сарын 11-нд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Шаньши мужийн Датүн хотын Юньжөү дүүргийн Ши Пин суурины Фанчэн шинэ тосгонд ажиллах үеэр тэднийд зочилж, ханзан дээр сууж хууч хөөрсөн билээ.

Урьд нь Бай Гаошанийх нүхэн гэрт амьдардаг байв, түүний эхнэр Жяо Фэнлань саа өвчинтэй, Бай Гаошань болон хүү нь тогтвортой ажил байхгүй болохоор амьдрал нь тааруу байжээ.

Сүүлээр нь Бай Гаошанийх дараах бодлогын дэмжлэгийг хүртэв. 1, 2016 онд нүүлгэн жилжүүлж ядууст туслах бодлогоор 71.5 ам дөрвөлжин метр модон хийцтэй гурван өрөө байртай болов. 2, эмнэлгийн үндсэн даатгалд хамрагдав. 3, Гэнэтийн осоёлын бүрэн даатгалд хамрагдав. 4, Дахин ядуурах даатгалд бүрэн хамрагдав. Бай Гаошаний хүү Бай Лижүнь техникийн үнэ төлбөргүй сургалтад хамрагдан техник мэргэжил эзэмшсэн бөгөөд одоо гагнагчийн ажил хийж, орлого нь тогтвортой байна. 2019 онд Бай Гаошаний жилийн орлого нь 30 мянган юаньд хүрчээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ