​Фэньхэ гол ийнхүү өөрчлөгджээ

2020-05-12 18:57:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Фэньхэ гол бол Хатан голын хоёр дахь том цутгалан. Шаньши мужийн нутгаар дайрч буй хамгийн том урсгал болох энэ голыг нутгийнхан “ээж гол” хэмээдэг. Шаньши мужийн төв Тайюань хотоор 188 километр урсах Фэньхэ голын гол салбар болсон Жиөүхэ гол нь аж үйлдвэржилтийн улмаас усны бохирдол үүсгэснээр Фэньхэ голын байгаль орчинд сорилт учруулсан юм.

“Цэлмэг тэнгэр, цэнгэг ус алтан мөнгөнөөс үнэтэй” гэх үзэл баримтлалын дагуу, тухайн нутгийнхан 2014 оноос Фэньхэ голын усны чанарыг сайжруулж, хот суурины эко орчныг сэргээх ерөнхийлсөн арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлснээр өнөө Фэньхэ голын эрэг дагуу 40 километр урт, 344.98 квадрат метр талбайг ногооруулж, үзэмжит бүс болгосон аж.

Их уншсан

холбоотой мэдээ