Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шаньши мужид ажиллжээ
Урин дулаан улирал болж байгаа үеэр ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ онд орон нутагт долдохь удаагаа ажилласан байна.
5-р сарын 11-нд тэрээр Шаньши мужийн Датүн хотын Юнжөү дүүргийн органик шар цэцэг тарьж ургуулах стандартчилсан бааз, Шипин суурингийн Фанчэн шинэ тосгонд хүрэлцэн очиж, ядуурлаас ангижруулж байгаа байдал, ядуурлаас ангижруулах ажилд олсон амжилтаа бэхжүүлж байгаа байдалтай танилцжээ. Дараа нь тэрээр Юньганы агуйд хүрэлцэн очиж, түүх соёлын өвийг хамгаалж байгаа байдалтай танилцжээ.
5-р сарын 11-нд, Ши Жиньпин дарга Тайюань хотод Шаньши мужийн Цогц өөрчлөлтийн үлгэр жишээ үзүүлэх үйлчилгээний төвт хүрч, чанартай хөгжлийн талаар судалгаа хийсэн байна. Тайган Бүшиү хар төмөрлөгийн зэвэрдэггүй гангийн ХК-д тэрээр аж ахуйн нэгжийн шинжлэх ухаан технологийн инновац бүтээх болон үйлдвэрлэлээ сэргээж байгаа байдалтай танилцжээ. Фэн Хэ голын Тайюаний дүүрэг дэх Жин-Ян гүүрт хүрэлцэн очиж, Фэн Хэ голыг засан сайжруулж байгаа болон экологийн сэргэлтийн ажилтай танилцжээ. Дараа нь тэрээр хурал хуралдуулж, “ажил олголт, банк санхүү, гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалт, урьдчилсан төсөөллийг тогтвортой байлгаж”, “ажил олголт, үндсэн амьжиргаа, зах зээлийн гол цогц, хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, үндсэн шатны эргэлт зэрэг ажлыг баталгаажуулах”-ыг шаардаж, ядуурлаас ангижруулах ажлын эцсийн зорилтыг биелүүлэхийг баталгаажуулж, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах хэрэгтэй гэжээ.