Ши Жиньпиний анхаарч буй 3 зүйл

2020-05-13 16:08:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цар тахлын үед, Хятад улс товлосон зорилтоо хэрхэн биелүүлэх вэ? Хятад улсын дарга Ши Жиньпин Шаньши мужид ажил байдалтай танилцахдаа 3 талд гол анхаарал хандуулж, Шаньши муж төдийгүй Хятад улстай холбогдож, өнөө үе төдийгүй ирээдүйд чиглэсэн байна.

Өөрчлөлт хиж инновацтай ажиллахад хэлбэрээ өөрчилж ажиллах хэрэгтэй

Ши Жиньпин жишиг бүсэд дүн шинжилгээ хийх үеэр онцлохдоо, өөрчлөлт хөгжлийн явцад шуурхай ажиллахын зэрэгцээ стратегийн алсын хараатай байж, зөв зүйлийг тууштай баримтлах ёстой. Шаньши муж өөрчлөлтийн явцад үлгэр жишээ үзүүлж чадвал Хятадын бусад мужуудад туршлага хуримтлуулна.

Байгаль орчныг хамгаалах засагллаа сайжруулах хэрэгтэй

Тайюань хотын 9 голын байгаль орчныг засан сайжруулсны дараа гол эрэг дагуу 184 километрийн хурдны замыг шинээр тавьж, зам харилцааны гол шугам түүнчлэн аялал жуулчлалын үзэмжит газар болсон байна. Мөн өдөр, Ши Жиньпин голын эргээр зугаалж буй хотын иргэнтэй чөлөөтэй ярилцахдаа, ус агаар хүрээлэн буй орчныг цэгцлэхийг ерөнхийд нь урагшлуулж, "үзэсгэлэнт Тайюань хот"-ыг дахин буй болгох ёстой хэмээн онцолжээ.

Ядуурлаас ангижруулах үр дүнгийн талаар бэхжүүлсэн байдлаар шалгуур болгоно

Шаньши мужид ажиллахдаа, Ши Жиньпин юуны өмнө ядуурлаас ангижруулах ажлын үр дүнг бэхжүүлж буй байдалтай танилцжээ. 11-нд, Ши Жинпин Датун хотын шар цэцгийн стандарт баазтай танилцахдаа, эрх баригч нам болсны хувьд ард түмнийхээ эрх ашгийг тэргүүн байранд тавьж, бодит ажил хийж, тосгоны иргэд дахин ядууралд орох байдлаас болгоомжлон, иргэдийн орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх байдлыг баталгаажуулах ёстой гэв.


Их уншсан

холбоотой мэдээ