Шаардлага хангасан нөхцөлд хүүхдүүд маск зүүхгүй байж болно

2020-05-14 16:38:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсад сургуулиуд үе шаттайгаар хичээл эхлүүлж байгаатай холбоотойгоор сурагчид маск зүүх шаардлагатай эсэх асуудлаар тун саяхан Боловсролын яам мэдэгдэл нийтлэхдээ, насны ангилал болон орон нутгуудын ялгааг үндэслэн сургуулиудад өөр өөр шаардлага тавьж байна. Одоогоор бага, дунд ангийн сурагчид сургуульдаа маск зүүхгүй байж болох боловч гурван нөхцөлийг заавал хангах хэрэгтэй . Тухайлбал: Нэгд, сургууль нь халдварын эрсдэл багатай бүсэд байх. Хоёрт, сурагч бүр эрүүл мэндийн шаардлага хангасан байх. Гуравт, сургууль нь халдвараас урьдчилан сэргийлэх араг хэмжээг бүрэн хангасан байх зэрэг болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ