Төгсөлтийн ажлыг цахимаар...
Шинэ төрлийн коронавирусийн цар тахлаас болж их дээд сургуулиудын энэ оны оюутан төгсөлт өнгөрсөн жилүүдтэй хариуцуулахад ихэд өөр болжээ. Тодруулбал: Цахимаар диплом хамгаалалтын хэлэлцүүлэг хийх, шалгалт өгөх, хонхны баяр, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан элсэлт зэргийг бүгдийг цахимаар зохион байгуулж байгаа төдийгүй, оюутнууд хамт оны төгсөлтийн зургаа хүртэл PS-аар “янзалж” байна.
Үүний нэг жишээ нь 5-р сарын 7-12-нд, Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн коллеж 2020 оны магистрын диплом хамгаалалтын хэлэлцүүлгийг онлайнаар зохион явуулав.
Боловсролын яамны тоо баримтаас харахад, 2020 онд төгсөгчдийн тоо 8.74 саяд хүрч, өнгөрөгч оныхоос 400 мянгаар нэмэгджээ. 5-р сарын 6-аас 8-р сарын дунд хүртэл боловсролын яам зэрэг холбогдох яам хороод элсэлтийн арга хэмжээнүүдийг идэвхтэй зохион явуулж, 12000 гаруй байгууллага нэгж төгсөгчдөд 1 сая гаруй ажлын байр хангах юм байна.
3-р сард ХТРТ зэрэг байгууллага нэгжээс зохион байгуулсан ажлын байрны элсэлтийн онлайн арга хэмжээгээр төгсөгчдөд ажлын байрыг олноор санал болгосон бол 300 орчим коллеж, их дээд сургууль энэхүү онлайн элсэлтийн арга хэмжээнд нэгдсэн юм.