Ядуурлыг бууруулах ажил үр дүнтэй явагдаж байна
2020-05-17 15:55:12
2020 онд Хятад улс хөдөө орон нутгийн ядуу амьдралтай хүмүүсээ бүгдийг одоогийн хэрэгжүүлж буй стандартаар чинээлэг амьдралтай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Ядуурлыг бүрмөсөн арилгах нь энэ оны хоёр чуулганы анхаарал тавьж буй асуудлуудын нэг хэвээр байна. Өнөөгийн байдлаар Хятад улсад нийт 52 шянь ядуу гэх тодотголоо арилгахаар хичээн ажиллаж байгаагийн 10 нь ШУӨЗО-ны Хэтянь болон Кашкар бүсэд байгаа юм.
Энэ оны 1-р сарын эцсээр Шинжян ядуурлыг бууруулах ажлаа бүх талаар эрчимжүүлж, хөгжлөөр тааруу 559 тосгон, ядуу амьдралтай 42.1 мянган өрхийг хамруулан ажиллав. 2019 оны эцэс гэхэд Шиньжян ядуу амьдралтай 2 сая 923 мянга 200 хүн ядуурлаас ангижирсан бөгөөд , дахин ядууралтыг 1.24 хувийн дотор тогтоон барьж чаджээ.