Флоридад 1-р сар гэхэд наанадаж 170 хүнд КОВИД-19-ийн халдварын шинж тэмдэг илэрчээ

2020-05-17 16:04:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын Флорида муж улсад энэ оны 1-р сарын 1 гэхэд л наанадаж 170 хүнд КОВИД-19-ийн халдварын шинэ тэмдэг илэрч байжээ. Энэ жил 67 настай тус муж улсын Тайс Пеппер гэх өвчтөн саяхан КОВИД-19-ийн халдвар авсан нь оношлогдсон. Харин түүний биед аль эрт нэгдүгээр сард КОВИД-19-ийн халдварын шинж тэмдэг илэрч байсан нь Флоридад албан ёсоор оношлогдсон анхны тохиолдлоос сарын өмнө байж таарав. Тэрээр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Анх толгой өвдөж, нүд хуурайшиж хорсож байснаа дараа нь ханиалгаж, улмаар халуурч, цээж давчдах болсон гэжээ. Флоридагийн олон улсын их сургуулийн судлаач Мэри Жо Трепкагийн үзэж байгаагаар, КОВИД-19-ийн халдвар аль хэдийн эхэлсэн байж магадгүй, Тухайлбал 1, 2-р сар бол халдварт томууны улирал, тиймээс тухайн үед олон хүнийг нэрвээд байсан өвчин хижиг чухам халдварт томуу байсан уу, эсвэл КОВИД-19 байсан уу гэдэг нь эргэлзээтэй зүйл болоод байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ