Хятад улсын байгуулсан 5G-гийн станц 200 мянгаас давжээ

2020-05-18 11:24:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын байгуулсан 5G-гийн станц 200 мянгаас давжээ

Синьхуа Агентлагийн мэдээ, Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Чэнь Жаошюн 17-ны өдөр хэлэхдээ, Хятадын 5G-гийн бизнесийн хэрэглээ маш түргэн хөгжиж, өнөөгийн байдлаар байгуулж ашиглалтад оруулсан 5G-гийн станц 200 мянгаас давсан байна гэжээ.

Тэрээр 17-ны өдөр болсон 2020 оны Дэлхийн Цахилгаан холбоо болон мэдээлэлжүүлэлтийн нийгмийн өдөрлөгийн их хуралд дээрх үгээ хэлжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын аж үйлдвэрийн дижиталжуулалт чанарын өндөр түвшинд хөгжиж, аж үйлдвэрийн интернет сүлжээний хөгжлийн шатанд орж, дижитал эдийн засаг хөгжсөний улмаар шинийг бүтээж, хөгжлийг ахиулах гол хүчин болжээ.

Хятадын Цахилгаан холбооны компанийн дэд захирал Лю Гүйчин хэлэхдээ, Хятадын Телеком Хятадын Ляньтунгийн 5G-гийг хамтаар байгуулж, хамтаар ашиглахыг нааштай ахиулсан бөгөөд SA бие даасан интернет сүлжээнд удирдах үүрэг гүйцэтгэж, ноднин жилийн эцсээр Шэнь Жэньд 5G-гийн бие даасан цуврал сүлжээний бүх дэлхийн анхны бизнес хэрэглээг биелүүлсэн юм гэжээ.

Хятадын Телеком кампанийн дэд захирал Гао Тунчин танилцуулж хэлэхдээ, 4-р сарын эцсийн байдлаар, Бүх Хятадын хөдөлгөөнд станцын нийт тоо 4.62 саяд хүрч, үүнд 4G-гийн станц 3.15 сая, 5G-гийн станц 140 мянга, оны эцэст гэхэд цар хэмжээ нь 300 мянгад хүрэх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ