Ши Жиньпин дэлхийн эрүүл мэндийн 73-р чуулганы нээлтэд үг хэллээ

2020-05-18 21:41:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжингийн цагаар 18-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин дэлхийн эрүүл мэндийн 73-р чуулганы видео хурлын нээлтэд эв санаа нэгтэйгээр хижгийг даван туулж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулъя сэдвээр үг хэллээ. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, шинэ коронавирус гэх дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн ноцтой дэлхийн эрүүл мэндийн гэнэтийн хэргийн өмнө олон орны ард түмэн зоригтойгоор урагшилж, харилцан туслалцаж, зовлон жаргалаа хамтатган ажилласан юм.


Хятад улс ард түмнээр гол болгож амь насыг дээдлэн, ил тод, хариуцлагатай байр сууриар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалаар, өөрийн орныхоо ард түмний амь насны аюулгүй байдал эрүүд мэндэд хариуцахаар барахгүй, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн үйл хэрэгт үүрэг хариуцлага гүйцэтгэсэн юм гэжээ. Ши Жиньпин хэлэхдээ, өдгөө хижиг цаашид тархсаар байна, хижигтэй тэмцэх ажлыг бүх хүчээрээ сайтар хийж, ДЭМБ-ын удирдах үүргийг бадруулан, Африкийн орнуудад дэмжлэг үзүүлэхээ цаашид эрчимжүүлж, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн засаглалыг эрчимжүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлийг сэргээж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байна гэжээ. Хятад улс дэлхийн хижигтэй тэмцэх ажлыг ахиулах талаар таван зүйлийн арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж зарлаад, олон орон хамтран ажиллаж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг хамтаар байгуулахыг уриаллаа.


Ши Жиньпин хэлсэн үгэндээ цохон тэмдэглэхдээ, хүн төрөлхтөн шинэ коронавирустэй тэмцэж буй зангилаагийн цагт хуралдаж буй дэлхийн эрүүл мэндийн энэ чуулган нь туйлын чухал ач холбогдолтой юм. Шинэ коронавирус гэнэт дэлгэрч, өдгөө 210 улс орон бүс нутагт тархаж, 7 тэрбум хүн амыг нөлөөлж, 300 мянган хүний нандин амь насыг авч одлоо. Бид аз бусаар амь насаа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, тэдний гэр бүлийг болгоон тохинуулж байна гэжээ. Ши Жиньпин хэлэхдээ, хүн төрөлхтний соёл иргэншлийн түүх бол өвчин эмгэг гамшиг зовлонтой тэмцсээр ирсэн түүх юм. Вируст улс орон, үндэстэн ястны зааг хязгааргүй юм. Аюулт хижгийн өмнө олон орны ард түмэн зоригтой урагшилж, харилцан туслалцаж, зовлон жаргалаа хуваалцаж, хүн хорвоогийн агуу хайрыг харуулж, хижигтэй тэмцэх аугаа их хүчнийг бүрдүүлсэн юм гэжээ.


Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, хатуужилтай хүчин чармайлтаар асар их үнэ төлбөр гаргаж байж Хятадын хижгийн байдалд өөрчлөлт гарч, ард түмнийхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж чадлаа. Хятад улс ил тод, хариуцлагатай байр сууриар дэлхий дахинДЭМБ болон холбогдох орнуудад хижгийн мэдээллийг цаг ларуйд нь олгож, хамгийн түрүүнд вирусийн генийн дараалал зэрэг мэдээллийг нийтэлж, талуудтай хижигтэй тэмцэх авран туслах туршлагаа харамгүй хуваалцан, өөрийнхөө чадлын хирээр улс орнуудад үлэмж хэмжээний туслалцаа дэмжлэг үзүүлсэн юм гэжээ.


Ши Жиньпин хэлэхдээ, өдгөө хижиг тархсаар байна. Хижигтэй хичээн тэмцэх шаардлагатай байна. Бид ийм хэдэн санал зөвлөгөө дэвшүүлж байна. Нэгд, хижигтэй бүх хүчээрээ тэмцэх бол өнөөгийн тэргүүн чухал үүрэг мөн. Хоёр, ДЭМБ-ын удирдах үүргийг бадруулах, гуравт, Африкийн орнуудад туслахаа эрчимжүүлэх, дөрөвт, дэлхийн эрүүл мэндийн засаглалыг эрчимжүүлэх, тавд, эдийн засаг нийгмийн хөгжлийг сэргээн хөгжүүлэх, зургаад, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх эдгээр болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ