Хятадын хурдны галт тэрэг дэлхийд тэргүүлж байна

2020-05-20 10:32:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, 19-ний өдрийн Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хэвлэл мэдээллийн бага хуралд Зам харилцаа тээврийн яамны сайд Ли Шаопэн хэлэхдээ, 2020 оны эцэс гэхэд, Хятадын төмөр замын ашиглалтад орсон нийт урт нь 146 мянган километрт хүрч, 99 хувийн 200 мянгаас дээш тооны хүн амтай хотуудыг бүрхэнэ. Үүнээсхурдны галт тэрэг 39 мянган километрт хүрч, үргэлжлэн дэлхийд тэргүүлнэ. Авто замын нийт урт нь 5 сая 100 мянган километрт хүрч,ашиглалтад оруулсан хурдны автозам нь 155 мянган километрт хүрч, 99.8 хувийн 200 мянгаасдээш хүн амтай хотуудыг холбосон байна. Дотор голын усан замын тээврийн урт нь 127 мянган километрт хүрчээ. Бүх Хятадын арван мянган тонноос дээш зэрэглэлийн боомтын зогсоол 2530-д хүрч, иргэний агаарын тээврийн нисэх онгоцны буудал 243-д хүрсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ