Ухаалаг эдийн засгийг хөгжүүлнэ
13-р сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгч, Леново группын дарга, гүйцэтгэх захирал Ян Юаньчин хэвлэлд өгсөн ярилцлагадаа: энэ жил шинэ үеийн интернет эмчилгээ, эрүүл мэндийн платформыг байгуулах, мэдээллийн бүтээгдэхүүний хэрэглээг сурталчлах, "5G + аж үйлдвэрийн интернэт" -ийг эрчимтэй хөгжүүлэх, шинэ хэлбэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, ухаалаг эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарын чансаатай хөгжлийг дэмжих зэрэг сэдвийн хүрээний дагуу чуулганд саналаа дэвшүүлнэ гэжээ. Тэрээр хэлэхдээ, шинэ дэд бүтцэд миний бие маш өөдрөг хандаж байгаа бөгөөд үүний улмаас ухаалаг эдийн засагт боломж бүрдүүлж өгөхийг хүсэн хүлээж байна гэжээ.
Ян Юаньчин хэлэхдээ: "5G + Аж үйлдвэрийн интернэт" нь дижитал, интернет, ухаалаг хөгжилд маш чухал юм гэжээ. Үүнтэй холбогдуулан тэрээр, "5G + Аж үйлдвэрийн интернэт" -ийн уялдаатай хэрэглээний чадварыг дээшлүүлж, үйлдвэрлэлийн чансаатай хөгжилд хүчин сэлбэхийг санал болгоно.
"Боловсруулах үйлдвэрлэлийг чансаатай хөгжүүлэн, '5G + аж үйлдвэрийн интернэт + ухаалаг' хэлбэрийн хөгжлийг чухалд үзэх хэрэгтэй. 5G нь дижитал хөгжлийн хэлбэрт шилжихийн гол тулгуур болж, олон салбарын ухаалаг хөгжлийн алхааг түргэсгэдэг учраас шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй хөгжүүлж, зах зээлийн удирдах үүргийг гүйцэтгэн, чадварлаг боловсрон хүчнийг бэлтгэх зэрэг зорилгоор '5G + аж үйлдвэрийн интернет + ухаалаг' уялдаатай хэрэглээний чадварыг нэмэгдүүлж, боловсруулан үйлдвэрлэх салбарыг шинэчлэн хөгжүүлэх талаар би санал болгож байна гэж Ян Юаньчин ярьж байлаа.