Хятадын эдийн засаг нааштай сэргэж байна

2020-05-20 20:37:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2020 оны Хятад улсын "хоёр чуулган" удалгүй чуулна. Өнөөгийн хилийн чанад дахь халдварын тархалт газар авч, дэлхийн худалдааны дарамт нэмэгдэн, санхүүгийн зах зээл хэлбэлзэл ихтэй байгаа нөхцөл байдалд, Хятад улс халдварыг таслан зогсоож, эдийн засаг, нийгмийн хөгжлийг цаашид хэрхэн зохицуулах явдал олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихээхэн татаж байна. Шинэ коронавирусийн халдварын хүнд байдалд тулгарсан гэдий ч Хятад улсын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөөгүй бөгөөд Хятад улс энэхүү бэрхшээлийг даван туулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үүрэг хариуцлагаа товлосон хугацаандаа биелүүлэх итгэл зоригтой байгааг тоо баримтууд харууллаа.

Хижиг халдвар дэлгэрснээс хойш, Хятадын эдийн засаг хүчирхэг их даван туулах хүчин, тэсвэр тэвчээр, уян хадан чанараа бүрэн харуулсан юм. Ялангуяа дотоодын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажил чухал стратегийн үр дүнд хүрсэний дараа, ажил үйлдвэрлэлээ хурдтай сэргээж чадсан байна. Сүүлийн хоёр сард нийтэлсэн эдийн засгийн цуврал үзүүлэлтүүд эдийн засаг хурдтай сэргэж байгааг харуулсан юм. Жишээлбэл, 4-р сард, Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас дээш орлоготой аж ахуйн нэгжүүдийн нэмэгдлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар өссөн нь өмнөх сараас -1.1 хувиар нэмэгдэж, зах зээлийн төсөөллөөс хавьгүй өндөр байв. Нийгмийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын нийт хэмжээ 7.5% -иар буурч, өмнөх сараас 8.3 нэгжээр буурчээ. Харин тус сарын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 8.2% -иар өссөн нь төсөөллөөс хавьгүй их байлаа. ...

Сар тутмын эдийн засгийн тоо баримтаас үзэхэд, Хятадын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс ард иргэдийн амьдрал аажмаар хэвийн байдлаа сэргээж, дэлгүүр хэсэх, хооллох, бүр цаашлаад аялах боломжтой болжээ. Саяхан өнгөрсөн "5.1"-ний богино амралтын үеэр, Хятадын олон газар давхацсан тоогоор дотоодын 115 сая жуулчдыг хүлээн авсан байна. Эдгээр бодит байдал өвчин тахал нь Хятадын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн чиг хандлагыг өөрчилж чадахгүй гэдгийг харуулж байна.

Олон жилийн турш дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 хувиас илүү хувь нэмэр оруулсан орны хувьд Хятадын эдийн засаг аажмаар хэвийн байдлаа сэргээж, дэлхийн эдийн засагт сэргэлтийн эрч хүч сэлбэж байна. Их Британийн “Financial Times” сонины саяхан гаргасан мэдээндээ, 4-р сард АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гэнэтийн сэргэлтийн зарим хүчин зүйл нь Хятад улс дэлхийн эдийн засгийг сэргээж чадна гэдэгт найдаж буйг харууллаа гэж шинжээчид үзсэн гэж тэмдэглэжээ. Их Британийн санхүүгийн мэргэжилтэн, Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал асан Луо Руидуо саяхан CCTV -д өгсөн ярилцлагадаа, сүүлийн жилүүдэд Хятад улс эдийн засаг, аж үйлдвэрийн бүтцэд идэвхтэй зохицуулалт хийсэн, түүнчлэн Хятад улс асар том хэрэглээний зах зээлтэй тул эдийн засаг нь халдварын эсрэг уян хатан байдлыг бий болгож чадсан, энэ нь дэлхий дахинд ч сайн явдал юм гэжээ.
Хятад улс бол дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвартай тэмцсэн анхны орон бөгөөд мөн эдийн засгаа сэргээсэн анхны орон юм. Хятад улсын туулж ирсэн замнал бусад улс орнуудад "асуудлыг шийдвэрлэх санаа оноо"-ыг тодорхой хэмжээнд хангаж, дэлхийн эдийн засгийн сэргээхэд хувь нэмэр оруулж чадсан байна. Францын Парисын 8-р их сургуулийн профессор Пьер Пикард "Хоёр чуулган" чуулна гэдэг нь Хятад улсын эдийн засгийн сэргэлтийн бэлэг тэмдэг, дэлхий нийт Хятадын энэ оны "хоёр чуулган" ба Хятадын эдийн засгийн үзүүлэлтэд өнгөрсний аль ч үеэс илүү их анхаарал хандуулж байна гэжээ. Их Британийн Даремийн их сургуулийн санхүүгийн салбарын ахлах профессор Гуо Жи хэлэхдээ, Хятад улсын "хоёр чуулган" -ын шийдвэр нь дэлхийн эдийн засгийн бүтцэд нөлөөлөх Хятадын ирээдүйн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, хижиг халдварын нөлөөнд өртсөний дараах дэлхийн эдийн засгийг хурдтай сэргээх чухал зангилаа болно гэжээ.
Хятад улсын хувьд 2020 он бол онцлог жил юм. Хятад улс туйлын ядуурлыг арилгах үүргээ биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтоо хүрэхийн зэрэгцээ “13-р таван жилийн төлөвлөгөө”-ний эцсийн жил юм. Энэхүү чухал түүхэн цаг үед болох Хятадын "хоёр чуулган" дэлхийн нийтийн анхаарлыг татах нь гарцаагүй. Хятадын эдийн засгийн сэргэлтийн хүрээнд гаргасан цуврал шийдвэр нь Хятад улсын өөрийн хөгжлийг ахиулж, өөрчлөлт шинэчлэлийг цаашид дэмжих төдийгүй дэлхийн эдийн засагт тогтвортой хүчин сэлбэх нь лавтай юм. Ренчинсоо

 

Их уншсан

холбоотой мэдээ