2019 онд Хятадын Төрийн зөвлөлийн хийсэн ажлууд

2020-05-21 15:31:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Удахгүй зохиогдох гэж буй "Хоёр чуулган"-ыг тохиолдуулан, 5-р сарын 19-нд Хятадын Төрийн зөвлөл олон нийтэд 2019 оны "Засгийн газрын ажлын тайлан"-д дурдсан ажлуудын хэрэгжилтийн хүснэгт гаргаснаас үзвэл, 38 төрлийн ажлын үүргээ бүгдийг биелүүлсэн байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

2019 оны "Засгийн газрын ажлын тайланд"-д ДНБ-ийн хэмжээг 6-6.5 хувиар өсгөх зорилт тавьсан.

Өнгөрсөн жилийн ДНБ-ийн хэмжээ 99 их наяд 86 тэрбум 500 сая юаньд хүрч, өнгөрсөн жилээс 6.1 хувиар нэмэгдэж зорилтдоо хүрч чаджээ.

Ажил олголт

Тайланд дурдахдаа, 2019 онд хот суурины 11 саяас дээш хүнийг ажлын байраар хангаж, хот суурины ажилгүйдлийг 4.5 хувиар тогтоон барих зорилт тавьсан.

Өнгөрсөн жилд Хятадын хот сууринд 13 сая 520 мянган ажлын байр бий болж, ажилгүйдлийг 3.62 хувьд барьж, үүргээ биелүүлсэн.

Татвар шимтгэлийг бууруулах

Тайланд дурдахдаа, 2019 онд аж ахуйн нэгжүүдийн татвар хураамж, нийгмийн даатгалын дарамтыг 2 их наяд юаниар хөнгөлж, үйлдвэрлэлийн салбарын татварын хэмжээг 16 хувиас 13 хувь болгон бууруулна гэжээ.

Ноднин татвар шимгэлээс чөлөөлсөн хэмжээ 2.3 их наяд юаньд хүрч, үйлдвэрлэлийн салбарын татварыг 13 хувь болгон бууруулав.

Иргэдийн амьжиргаа

2019 оны хөдөө тосгоны 10 саяас дээш иргэнийг ядуурлаас ангижруулах, хөтөө орон нутагт 200 мянган километр замыг шинээр сэлбэн засах, гар утасны датагийн дундаж төлбөрийг 20 хувиар бууруулах зэргийг тайланд тодорхой заасан.

Өнгөрсөн жилд хөдөө тосгоны 11 сая 90 мянган иргэнээ ядуурлаас ангижруулан, хөдөө тосгоны 290 мянган километр замыг шинээр сэлбэн засаж, гар утасны дата төлбөрийг өнгөрсөн жилийнхээс 14 хувиар бууруулав.

Байгаль орчныг хамгаалах

2019 онд хүхрийн давхар исэл болон азотын ислийн ялгаруулалтыг 3%-иар, химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ болон аммиакийн азотын ялгаруулалтыг 2%-иар бууруулна хэмээн тайланд заасан.

Өнгөрсөн жилд Хятад улс хүхрийн давхар исэл болон азотын ислийн ялгаруулалтыг тус тус 4.4%, 3.5%-иар, химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ болон аммиакийн азотын ялгаруулалтыг тус тус 3.2%, 3.3%-иар бууруулав.

Тодорхой зорилт тавин ажилласан 38 зүйлд Төв засгийн газрын нийт зарлагыг 5-аас дээш хувиар бууруулах, албаны гадаад айлчлал, албаны тээврийн хэрэгсэл, албаны дайллага зэргийг 3 орчим хувиар бууруулах тухай ч багтаж, зорилтдоо хүрч чаджээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ