УТЗЗ-ийн БХХ-ны чуулган нээлтээ хийлээ

2020-05-21 15:41:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

УТЗЗ-ийн бүх Хятадын Хорооны жил тутмын чуулган 21-ний өдөр Бээжинд нээлтээ хийж, Ши Жиньпин нарын зэрэг нам төрийн удирдагчид оролцлоо.

Шинэ коронавирусийн цар тахлын нөлөөгөөр 1998 оноос хойш жил бүрийн 3-р сарын 3-нд тогтмол хуралддаг УТЗЗ-ийн жил тутмын ээлжит чуулганыг 22 жилийн туршид анх удаа хойшлуулж, хоёр дахь улиралд зохиож байгаа нь энэ юм. Ши Жиньпин нарын зэрэг нам төрийн удирдагчид, хуралд оролцсон бүх гишүүдийн хамт юуны өмнө цар тахлын эсрэг тэмцэлд амь үрэгдсэн баатрууд болон нас барсан ахан дүүст эмгэнэл илэрхийлэн номхон зогсжээ.

Тус чуулган 7 хоног үргэлжлэх бөгөөд Хятадын олон нам бүлгийн хамт олон, олон үндэстний олон салбарын УТЗЗ-ийн БХХ-ны гишүүд оролцон, УТЗЗ-ийн БХХ-ны Байнгын хорооны ажлын тайланг хэлэлцэн, засгийн газрын ажлын тайланг сонсон хэлэлцэх бөгөөд Хятадын иргэний хуулийн анхны эмхтгэлийн төслийг хэлэлцэн, үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлого чиглэлийн асуудлаар санал санаачилгаа дэвшүүлэх болно.


Их уншсан

холбоотой мэдээ