Дэлхийн 50 хувиас дээш орнууд Бэйдөүг ашиглаж байна
Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын Бэйдөү хиймэл дагуулын навигацийн системийн төслийн ерөнхий зохион бүтээгч Ян Чанфэн 5-р сарын 21-ний өдөр Бээжинд хэлэхдээ, одоогийн байдлаар дэлхийн улс орнуудын 50-аас илүү хувь нь дэлхийн хэмжээнд Хятадын Бэйдөү олон улсын системийг ашиглаж байгаа юм. Энэ жилд Бэйдөү олон улсын системийг байгуулж дуусах бөгөөд хамгийн сүүлийн бүлгийн хиймэл дагуулуудыг Шичаны хиймэл дагуул хөөргөх төвд хүргээд байгаа юм. Бэлтгэл ажлуудыг эмх цэгцтэй хийж байгаа бөгөөд 6-р сарын боломжийн үед хөөргөж, Бэйдөүг дэлхий нийтээрээ ашиглах төлөвлөгөө бүрэн дүүрэн биелэгдэнэ гэжээ.
Ян Чанфэн хэлэхдээ, Бэйдөү систем нь Хятадын хамгийн том, хамгийн өргөн цар хүрээтэй чадавхаар хамгийн сайн том сансрын систем бөгөөд зам тээвэр, хөдөө аж ахуй, загас агнуур, гамшгаас авран туслах зэрэг салбарт өргөн хэрэглэх боломжтой юм. Энэ удаагийн цар тахлаас урьдчилан сэргийлж, хянах ажилд Бэйдөү идэвхтэй үүрэг гүйцэтгэжээ. Гар утас нь ухаалаг навигацийн терминал юм. Статистик мэдээллээс харахад Хятадад интернетэд холбогдсон ухаалаг гар утасны 70 гаруй хувь нь Бэйдөүгээр үйлчлүүлж байгаа юм. Бэйдөү хүмүүсийн амьдралыг улам ухаалаг, тохь тухтай болгоход үйлчилж байна гэжээ.
Энэ жилийн Бэйдөүгийн олон улсын системийг байгуулж дууссаны дараа дэлхийн өнцөг булан бүрд Бэйдөүгээр үйлчлүүлэх боломжтой болно гэж тэрээр хэлж байлаа.