Ухаалаг технологоор хорооллын хижигтэй тэмцэх ажилд тусална
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн Лю Вэй 21-нд Бээжинд хэлэхдээ, ухаалаг технологи, хот доторх төмөр зам, 5 G зэрэг шинэ дэд бүтцийн чадвар нь Хятадын эдийн засгийн хөгжил, ялангуяа дээд техникийн салбарын үсрэнгүй хөгжлийг ихээхэн ахиулах болно гэжээ.
Лю Вэйгийн ажиллаж буй компанид нь ухаалаг технолги судлах хүрээлэн юм. Тэрээр танилцуулж хэлэхдээ, хижигтэй тэмцэх үеэр Гуанжуу хотын 70 мянган хүнтэй хорооллыг долоохон хүн шинжлэх ухаан технологийн тусламжтайгаар биеийн халууныг хэмжих, тоо баримт хуулж бичих зэрэг хижигтэй тэмцэх ажлыг гүйцэтгэсэн юм гэжээ.
Энэ оны 2-р сард тус хороолол ухаалаг хорооллын хижигтэй тэмцэх тавцанг ажиллуулж, ухаалаг шалган өнгөрүүлэх хонгил, ухаалаг камер зэргийг ашиглаж холоос хүний биеийн халууныг хэмжиж, хүний нүүрийгуншиж таних техникийн тусламжтайгаар мэдээлэл цуглуулж, хүний хүчээр хийх олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлын эрсдэлийг ихээр багасгасан байна. Үүний зэрэгцээ AI-гийн их өгөгдлөөр бүхэл бүтэн хорооллын мэдээллийг удирдан хамаарч, оновчтой засаглал явуулж, тус хорооллын хүний хүчийг хагас хувиар багасгасан бөгөөд нэг ч ажилтанд хижиг халдварлаагүй юм. Ухаалаг технологи нь хорооллын хижигтэй тэмцэх ажлыг улам оновчтой, ухаалаг болгосон юм гэжээ.
Лю Вэй бас танилцуулж хэлэхдээ, 20 жилийн өмнө Хятадын метроны ажил төрлийн нэг өртөөний автомат хаалгыг ч импортоор оруулдаг байсан. Харин өнөөдөр анхны ухаалаг галт тэрэгний өртөө Гуанжөү хотод албан ёсоо ашиглалтад орж, уг системийг 90%-г Хятадад үйлдвэрлэсэн юм гэжээ.
Лю Вэй хэлэхдээ, ухаалаг технологи, хот доторх галт тэрэг, 5G зэрэг шинэ дэд бүтэц нь Хятадын хөгжил, Ялангуяа дээд техникийн үсрэнгүй хөгжлийг ихээхэн ахиулах болно. Шинэ дэд бүтэц, шинэ техникийн тасралтгүй шинэчлэгдэн хөгжихийг дагалдан Хятадын эдийн засгийн даамай чанар болон уян хатан чанар улам бэхжих болно гэжээ. Баатар орчуулав