Олон нийтийн эрүүл мэндийн системийг олон талаас сайжруулах ёстой
21-ний үдээс хойш УТЗЗ-ийн 13 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны гуравдугаар чуулганы анхны гишүүний коридор сурвалжлагын ажиллагаа ардын их хурлын ордны хэвлэл мэдээллийн танхимд боллоо. Үхань хотод шинэ коронавирусийн хижигтэй тэмцэх өмнө фронтод ажиллаж байсан УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны байнгын гишүү, Хятадын инженерийн академийн дэд дарга, Хятадын анагаах ухааны академийн дарга Ван Чэн хэлэхдээ,
Энэ бол бидний соёл иргэншлийн ялалт мөн гэж би үнэнээсээ бодож байна. Хятадын соёл уламжлалд ард түмний эрүүл мэнд болон амь насыг жинхэнээсээ хүндэтгэдэг. Соёлын ийм гүнзгий үзэл ойлголт, үнэ цэнийн тухай ойлголт нь хижигтэй тэмцэх ажиллагаанд тусгалаа олсон юм. Бүх нийтээрээ хүний амь насыг хүндэтгэж хамгаалсан ажиллагаа юм уу удирдагчийн маань эрс шуурхай шийдвэр, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн үйл ажиллагаа аль алинд нь амь насыг хүндэтгэж эрүүл мэндийг хамгаалах соёл гүнзгий агуулагдаж буй юм. Хятадынэв санаа нэгтэйгээр хүндрэл бэрхшээлийг даван туулах соёл нь энэ удаагийн томоохон хижигтэй тэмцэх явцад туйлын чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.
Хожим хойшид олон нийтийн эрүүл мэндийн системийг улам боловсронгуй болгох талаар Ван Чэн өөрийнхөө санал зөвлөгөөг дэвшүүллээ.
Хамгийн түрүүнд анагаах ухааны боловсролыг цаашид эрчимжүүлэх хэрэгтэй байна. Бидэнд шилдэг чадварлаг боловсон хүчнийг үнэнхүү татаж эмчийн ажил хийлгэх механизм хэрэгтэй байгаа бөгөөд сайн сайхан боловсролоор эдгээр хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Үүнээс гадна эдгээр хүмүүсийн хожмын ажлын явцад тэдний үүргийг сайн бадруулж, тэдний идэвхийг дайчлах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, анагаах ухааныг сайн хөгжүүлье гэвэл энэ салбарын ирээдүйг сайн сайхан болгох хэрэгтэй. Тэднийг бэлтгэн хүмүүжүүлэх явцад чанга шаардлага тавих хэрэгтэй. Энэ бол анагаах ухааны боловсролыг эрчимжүүлэх чухал тал юм. Бас нэг нь анагаах ухааны судалгаа болно. Бид эрхбиш улс орны анагаах ухааны инновацийн систем байгуулах өндөрлөгөөс асуудалд хандах хэрэгтэй бөгөөд томоохон бодит ажиллагаа авах хэрэгтэй байна гэжээ.
Тэр хэлэхдээ, миний бодохоор үндэсний хэмжээний бүхэл бүтэн улс орны анагаах ухааны судалгаа, нэгдэлтэй удирдах судалгааны байгууллага шаардагдаж байна. Нөгөө талаар үндэсний хэмжээний анагаах ухаан, эрүүл мэнд, шинжлэх ухааны сан зэргийг байгуулах нь ч бас туйлын чухал юм. Нөгөө талаар эмчлэх болон өвчнөөс сэргийлэхийг уялдуулах хэрэгтэй байна. Үүнийг хийж чадвал томоохон сорилтыгилүү дорвитой, үр ашигтай таван туулж чадна гэжээ.