Ажил үйлдвэрлэлээ сэргээсэн ажилчны үлгэр

2020-05-21 21:05:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ коронавируст нэг хэсэг хугацаа хашигдаад дараа нь ажил үйлдвэрлэлээ сэргээхэд хот орж ажиллаж буй тариачдын урам ихээр хөгжиж, алдсан цаг хугацаагаа нөхөж авчирна хэмээн хичээн ажиллаж байна.


Дүн Гуань хотын гэрийн тавилгын үйлдвэрийн ажилчин Фу алдагдсан цаг хугацаагаа нөхөж авчрах гэж мэрийж байлаа.


2-р сарын 14-ний өглөө 50 настай фу буурал ээж аав хоёроосоо салж өөрийн нутаг Шаньши мужийн Линьтүн хотоос Гуандүн мужийн Дүн Гуань хотод ажлаа сэргээхээр мордлоо. Хижгийн нөлөөнөөс болж тэрээр Гуандүнд ажилласан 25 жилийн турш цагаан сараар ар гэртээ хариад хамгийн удаан хугацаа саасан юм. Насан өндөр болсон хоёр буурлаа бодоод Фу энэ удаа бид настан буурлуудтайгаа хамт байхын чухлыг мэдсэн гэж сэтгэл хөдлөн хэлж байлаа.

Дүн Гуань буцаж очингуутаа тэрээр хижгийн эсрэг чанга шалгалтыг давж, өөрийнхөө мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлж, ариутгалд ороод байртаа орох болон ажилдаа гарах бүх гар гүйцэтгэлийг хийж дуусгалаа.


Тэрээр өдөр болгон амны халтаа зүүгээд ажилдаа гарна, гарахаасаа өмнө биеийн халуунаа хэмжүүлнэ. Манай үйлдвэр бол Хонконгийн бизнесмений хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Гэрийн тавилгыг гадаадад борлуулдаг. Гадаадын байдал Хятадын байдлаас дээрдэх юмгүй. Ажлаа хурдан сэргээхгүй бол захиалгаа алдах болно гэж тэр хуучиллаа. Тэр хэлэхдээ, ийм учраас хижигтэй тэмцэх ажлыг сайн хийхийн зэрэгцээ бүх ажилчид маань огт хойргошиж болохгүй, үйлдвэрийн төлөө, мөн өөрийнхөө төлөө алдагдсан цаг хугацаагаа түргэн нөхөх хэрэгтэй байна гэжээ.

Яриангүй, тэрээр өөрийн нутаг Шаньшинд дунд сургуулийн ахлах ангид суралцаж буй хүүдээ санааширч байлаа. Жилийн жилд гэрээсээ хол байсаар байтал аав хүү хоёрын хооронд зай завсар гарчээ, сар шинээр ч гэсэн хальт уулздаг юм даа гэлээ.

SARS-ын үед би хүүгээ нэг жил харсан юм, тэгэхэд хүү минь нэг нас хүрээгүй байсан, дунд сургуулийн ахлах ангид ороод хүү маань бас ийм хижгийн үетэй таарлаа. Хүү маань их сургуулийн элсэлтийн шалгалтад онц шалгахыг хүсэж байна, тун ч их хүсэж байна гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ