Хятад Америкийн харилцаа чухал үедээ байна

Уртнасан 2020-05-22 09:26:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

21-ний орой, 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хуралд их хурлын хэвлэлийн төлөөлөгч Жан Е-сүй сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Хятад, Америкийн харилцаа өдгөө нэгэн чухал үедээ байна, Хятад Америк хамтран ажиллавал хоёуланд ашигтай, сөргөлдвөл бүгд хохирно, хамтран ажиллах бол цорын ганц зөв сонголт гэдгийг түүх бүрэн гүйцэд гэрчилсэн юм гэжээ.

Жан Е-сүй: Хятад улс болон АНУ хамгийн том хөгжиж буй орон болон хамгийн том өндөр хөгжилтэй орон, мөн түүнчлэн дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн цогц болсны хувьд, эдийн засаг худалдааны харилцаа, хүмүүсийн ирж очих харилцаа улам нягтшиж, хоёр орон өргөн хүрээнд хамтын ашиг тустай гэв. Тэрээр хэлэхдээ:

“Хятад, Америкийн харилцаа өдгөө чухал үедээ байна, сөргөлдөхгүй, эсэргүүцэлдэхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэхийг баримтлах нь зангилаа юм. Хэрэв Америкийн тал Хятад улсын нийгмийн тогтолцоо болон хөгжлийн замналыг хүндэтгэж, Хятад улсын хөгжил болон стратегийн зорилтыг ухаалгаар авч үзэж, Хятадын талтай бүтээлч яриа хэлцэл өрнүүлэхийн тулд хичээвэл, энэ нь хоёр орны олон салбарын болон бүс нутаг, олон улсын асуудлаарх харилцан ашигтай хамтын ажиллагаанд тустай байх болно. Хэрэв Америкийн тал хүйтэн дайны сэтгэхүй баримтлан, Хятад улсын стратегийг хориглон хязгаарлаж, Хятад улсын амин чухал ашиг сонирхлыг хохироовол, үр дүн нь зөвхөн бусдыг хохироон өөртөө ч хохирох болно” гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ