Цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа өрнүүлнэ

Уртнасан 2020-05-22 09:28:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкт COVID-19 цар тахал газар авч буйг дагалдан, Америкийн Конгрессын зарим гишүүд цар тахлын хамаатай Хятад улсад холбогдуулсан маш олон төслийг дурдсан байна. 21-ний орой 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, их хурлын хэвлэлийн төлөөлөгч Жан Есүй сурвалжлагчийн асуултад хариулахдаа, ямарваа гүтгэлэг, дайралтыг Хятадын тал огт хүлцэхгүй гэсэн байна. Тэрээр хэлэхдээ:

“Эдгээр хэлэлцүүлэх төсөлд Хятад улсыг зэмлэн буруушаасан нь бодит үндэслэлгүй юм. Түүнчлэн олон улсын хууль болон олон улсын харилцааны хэм хэмжээг ноцтой зөрчсөн байна. Бид эдгээр хэлэлцүүлэх төслийг эрс эсэргүүцэж байна. Хэлэлцүүлэх төслийн хянан хэлэлцсэн байдлыг үндэслэж, гуйвшгүй хариу арга хэмжээ авах болно. Цар тахал гарснаас хойш, шаргуу гарамгай хичээл зүтгэл гаргаж, асар их үрэгдэл гаргахаар дамжин Хятад улс цар тахлыг үр дүнтэй хориглон зогсоож, ард олны амь насны аюулгүй байдал болон эрүүл мэндийг хамгаалсан юм. Хятад улс нээлттэй, ил тод, хариуцлагатай байр сууриар цар тахлын мэдээллийг цаг алдалгүй ДЭМБ болон холбогдох улс орнуудад мэдэгдэж, вирусийн генийн дарааллын бүтэц зэрэг мэдээллийг хамгийн түрүүнд нийтэлж, бүх боломжоо дайчлан цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж, үүнийг олон улсын хамтын нийгэмлэг түгээмэл хүлээн зөвшөөрч, сайн үнэлгээ өгсөн юм. Энэ бол бодит хэрэг, бодит хэрэг хэзээд бодит байдаг. Бид ямарваа гүтгэлэг, дайралтыг огт хүлцэхгүй” гэсэн байна.

Жан Есүй: вирусийн эх үүсвэрийн асуудал бол шинжлэх ухааны нарийн хянуур асуудал, үүнийг шинжлэх ухааны эрдэмтэн болон эмчилгээний мэргэжилтэн нар шинжлэх ухаанчаар судлах ёстой гэсэн байна.


Их уншсан

холбоотой мэдээ