Олон улсын хамтын нийгэмлэг хоёр чуулганыг ихээхэн анхаарч байна
Хятад улсын “Хоёр чуулган”-ыг олон улсын хамтын нийгэмлэг ихээхэн анхаарч байна. Маш олон орнуудын улс төрчид болон эрдэмтэн нар, энэ оны ийм онцгой үед хуралдсан хоёр чуулган нь Хятад улс “13-р таван жилийн төлөвлөгөө”-гөө биелүүлэх, дэлхий нийтээр цар тахлын эсрэг тэмцэх тэмцэлд зүг чиг тогтоож өгөх болно гэдэгт итгэлтэй байна гэж тэмдэглэжээ.
Саяхан Балбын төлөөлөгчдийн танхимын дарга Сапкота ХТРТ-д ярилцлага өгөхдөө, “Хятад улсын хоёр чуулган холбогдох хуулийн төсөл болон дэвшүүлсэн санал зөвлөмжийг гүнзгий, өргөн хүрээнд авч хэлэлцэх болно. Ши Жиньпин даргын гуйвшгүй удирдлага дор, энэ удаагийн Хятад улсын хоёр чуулган урагштай хуралдах төдийгүй, нэн ч дэлхий нийтэд зүг чиг тодорхойлох болно гэдэгт бид эргэлзэхгүй байна. Улс төр, эдийн засгийн салбарын алинд нь ч энэ удаагийн Хятад улсын хоёр чуулган бэлэг тэмдгийн ач холбогдолтой байх болно. Хятад улсын хоёр чуулган бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг чиг сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.
Пакистаны Үндэсний шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хятад улсын тухай судалгааны төвийн дэд захирал Замир Аван: өдгөө дэлхийн эдийн засаг сэргэн нэмэгдэхгүй нөхцөл байдалд, энэ удаагийн хоёр чуулган хуралдсан нь Хятад улс, түүнчлэн дэлхийн эдийн засаг сэргэхэд бүгдэд нь чухал ач холбогдолтой гэсэн байна.