Батлан хамгаалалтын зардлын тухай тайлбарлав
21-ний орой 13 дахь сонгуулийн бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 3-р чуулган Бээжингийн Ардын их хурлын ордонд хэвлэлийн бага хурал хийв. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жан Есүй Хятадын батлан хамгаалалтын зардлын тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Хятад улсын батлан хамгаалалтын зардал зүй зохистой бөгөөд хязгаарлагдмал байгаа юм гэжээ.
Жан Есүй хэлэхдээ, "Хятад улс сэргийлэлтийн чанартай батлан хамгаалах бодлого баримталж байна. Баталан хамгаалалтын зардлын нийт дүн, хүн нэгбүрд ногдох хэмжээ, ДНБ-д эзлэх хувь зэрэг талаар зүй зохистой бөгөөд хязгаарлагдмал байна. Дэлхий нийтэд авч үзвэл Хятад улсын батлан хамгаалалтын зардлын ДНБ-д эзлэх хэмжээ олон жилийн турш 1.3% орчим байсаар бөгөөд энэ нь дэлхийн дундаж хэмжээнээс 2.6% доогуур байгаа гэж хэлж болно. Хэрэв хамгийн их хэмжээний цэргийн зардалтай улстай харьцуулж үзвэл, 2019 онд Хятад улсын батлан хамгаалалтын нийт зардал ердөө түүний дөрөвний нэг л бөгөөд хүн нэгбүрд ногдох хэмжээ нь 17-ны нэгтэй л тэнцэх юм. " гэжээ.
Жан Есүй хэлэхдээ, БНХАУ-ын Төсвийн хуулийн дагуу, үндэсний батлан хамгаалалтын төсвийг жил бүр БХАТИХ хянан баталдаг гэжээ. Хятад улсын батлан хамгаалалтын зардлын ил тод байдлын тухай Жан Есүй хэлэхдээ, "2007 оноос хойш Хятад улс цэргийн зардлын тайланг жил бүр НҮБ-д өргөн барьдаг. Санхүүжилт нь хаанаас гардаг, хаашаа хэрэглэдэг нь маш тодорхой, нууц далд цэргийн зардал гэсэн асуудал байхгүй." гэжээ.