​Ядуурлаас гаргах үүргээ биелүүлж чадна

2020-05-22 09:40:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 21-ний 21:40 цагт 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган хэвлэлийн бага хурал хийлээ. Цар тахлаас үр дүнтэй урьдчилан сэргийлж хяналтдаа авч, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жан Есүй ядуурлыг бууруулахтай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жан Есүй хэлэхдээ: Саяхан Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ядуурлыг бууруулах шийдвэрт дайны ялалтыг байгуулах тухай хуралд ядуурлыг бууруулах зорилтыг өндөр чанартай биелүүлэхийн тулд иж бүрэн байршуулалт хийж, цар тахлын нөлөөг даван туулах олон чухал арга хэмжээг дэвшүүлэв. Цар тахлын нөхцөл байдал нь ядуурлыг бууруулах ажилд шинэ сорилт, хүндрэл бэрхшээлийг авчирсан боловч эдгээр бодлогуудыг бүрэн хэрэгжүүлснээр цар тахлын нөлөөг аль болох илүү бууруулж, ядуурлаас гаргах зорилго, үүргээ товлосон хугацаандаа биелүүлж чадах юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ