3600 гаруй ахмад настнуудыг эмчилж эрдгэрүүлэв

Уртнасан 2020-05-22 11:05:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БХАТИХ-ын гишүүн, Хүбэй мужийн Ши-янь хотын Тайхэ эмнэлгийн захирал Лүө Жие 22-нд Бээжинд хэлэхдээ: Хятад улсын өргөн олон эмчилгээний ажилтнууд бүх сэтгэл зоригоороо өвчтөн нэгбүрийн амь насыг сахин хамгаалж, цар тахлаар өвчилсөн 80-аас дээш насны 3600 гаруй ахмад настнуудыг амжилттай эмчлэн аварсан бөгөөд эдгээрийн дотор зуу гаруй настай өвчтөн 7 байсан юм гэжээ.

Лүө Жие хэлэхдээ: Хүбэй бол Хятад улс цар тахлын эсрэг тэмцсэн гол газар юм. Тус мужийн 500 мянга гаруй эмчилгээний ажилтнууд болон бүх Хятадаас Хүбэй мужид тусалсан 43 мянга гаруй бүрэлдэхүүнтэй эмчилгээний баг цар тахлын эсрэг тэмцэх өмнө фронтод хамтаар тэмцэв гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Хүбэй мужийн 61 сая хүн ард үүнийг мартахгүй. Хамгийн хүндрэл бэрхшээлтэй үед дэлхийн олон газраас илгээн ирүүлсэн амны хаалт, сэргийлэлтийн хувцас нэгбүр тус дэмжлэг болов. Хотод хөл хорио зарласан өдрүүдэд, эх орны олон газрынхан хүнсний ногоо, жимс жимсгэн зөөвөрлөн авчирж байсан юм гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ