​Ардын төлөөлөгч ярилцлага өгөв

2020-05-22 11:20:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 22-нд Ардын Их хурлын ордонд нээгдлээ. Чуулганаас өмнө "Төлөөлөгчийн суваг" -ийг анх ажиллуулж, холбогдох төлөөлөгчид ярилцлага өгсөн байна.

БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын эмэгтэй волейболын багийн ахлагч Жү Тин эмэгтэй волейболчдын үзэл баримтлалын тухай хэлэхдээ, "Волейболын эмэгтэйчүүдийн үзэл баримтлал нь зөвхөн ялалтад байдаггүй, байнгын юм. Заримдаа бид аварга болж чадахгүй гэдгээ мэддэг хэдий ч чадахын хирнээ зүтгэдэг, үр дүнгийн талаар санаа зовдоггүй. Энэ итгэл үнэмшил мань хэзээ ч өөрчлөгдөхгүй. Эв нэгдэл, тууштай тэмцэл, хэзээ ч цөхрөхгүй байдаг нь манай эмэгтэйчүүдийн волейболын баг, мөн ч үндэстний үзэл баримтлал юм. Бид спортын талбайд төдийгүй олон салбарын ажилтнууд өөр өөрийн ажлын байрандаа энэ итгэл үнэмшлийг харуулж байгаа юм. " гэжээ.

Жү Тин хэлэхдээ, Токиогийн олимпыг нэг жилээс дээш хугацаагаар хойшлуулсан нь Хятадын эмэгтэй волейболын багийн хувьд олон бэрхшээл, сорилтыг дагуулсан юм. "Өнгөрсний туршлагаас үзвэл, хамгийн хүнд хэцүү цаг үед бид хамгийн эв нэгдэлтэй, хамгийн тэсвэртэй, амь хувиа бодолгүй хичээнгүйлэн ажиллах ёстой. Дараагийн замд олон бэрхшээл тулгарах нь зайлшгүй боловч эв нэгдэн, хамтдаа хөгжиж, хамтдаа зүтгэхийг хүсэж байна. " гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ