Хятад улс гадагшаа нэн өндөр түвшинд нээлттэй хөгжинө

Уртнасан 2020-05-22 15:41:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын хамгийн дээд эрхт байгууллага буюу БХАТИХ-ын жил тутмын хурал 22-нд Бээжинд нээгдэв. Мөн өдөр их хуралд хянан хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн “Засгийн газрын ажлын тайлан”-д, Хятад улс гадагшаа нэн өндөр түвшинд нээлттэй хөгжихийг ахиулан, гадаад худалдаа, гадаадын хөрөнгийн үндэс суурийг тогтвортой болгох болно гэж онцлов.

2019 онд Хятад улс гадагшаа нээлттэй хөгжих чухал алхмыг хийж, Бүс ба замыг хамтаар бүтээн байгуулах нь шинэ үр бүтэмжид хүрч, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх заалт тогтоол гаргаж, Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийн шинэ бүсийг нэмж байгуулан, гадаад худалдаа гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хадгалав. Үүний зэрэгцээ цар тахал нь Хятад улсын нээлттэй хөгжилд сорилт авчирсан юм. Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян тус ажлын тайландаа тэмдэглэснээр:

“Гадна орчны өөрчлөлтөд хандан, гадагшаа нээлттэй хөгжихийг хэлбэрэлтгүй өргөтгөн, аж үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой болгож, улмаар нээлттэй хөгжихөөр шинэчлэлт болон хөгжлийг ахиулах хэрэгтэй. Гадаад худалдааны үндсэн тогтвортой байдлыг ахиулах хэрэгтэй. Компаниудын захиалгыг нэмэгдүүлэн, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг баталгаажуулж, итгэмжит зээлийн хэмжээг нэмэгдүүлэн, экспортын итгэмжийн даатгалын хамрах цар хүрээг өргөтгөж, импорт экспортын өөрийн өртгийг бууруулан, экспортын бүтээгдэхүүнийг дотооддоо борлуулахыг дэмжих хэрэгтэй” гэв.

Их уншсан

холбоотой мэдээ