“Тайванийг тусгаар тогтнуулах” хүчний үйлдлийг эрс эсэргүүцэн хориглоно

Уртнасан 2020-05-22 15:42:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-р сарын 22-ны үдээс өмнө хэлэхдээ, Бид Тайваний тухай ажлын бодлого зарчмыг гуйвшгүй баримтлан, “Тайванийг тусгаар тогтнуулах” хүчний хагалан бутаргах үйлдлийг эрс эсэргүүцэн хориглох болно. Хоёр эргийн харилцаа солилцоо, хамтын ажиллагааг ахиулан боловсронгуй болгож, хоёр эргийн уялдаатай хөгжлийг гүнзгийрүүлэн, Тайваний элэг нэгтнүүдийн ашиг тусыг баталгаажуулах тогтолцооны төлөвлөлт, арга бодлого хэрэгжүүлж, өргөн олон Тайваний элэг нэгтнүүдтэй эв нэгдэн “Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг хамтаар эсэргүүцэж, эв нэгдлийг ахиулбал бид үндэстний сэргэн мандлын сайн сайхан ирээдүйг нээж чадах нь лавтай юм гэв.

Ли Кэчян ерөнхий сайд 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы нээлтийн ёслолд их хуралд хандан засгийн газрын ажлын тайлан хийхдээ дээрх үгээ хэлсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ