Үндэстний уламжлалт соёл урлаг ядуурлаас гаргахыг дайчилж байна

Уртнасан 2020-05-22 15:44:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БХАТИХ-ын төлөөлөгч Ши Липин 22-нд Бээжинд хэлэхдээ: уламжлалт үндэстний соёл урлаг нь ядуу хүн ам ядуурлаас гарч чинээлэгжихийн чухал хүчин болж болох юм гэв.

Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Сүн Тао Мяо үндэстний өөртөө засах сяниас ирсэн Ши Липин бол тухайн нутгийн Мяо үндэстний уран хатгамлын урлагийн 7 дахь үеийн уламжлагч юм.

Ши Липин 8 жилийн хугацаа зарцуулан мяо үндэстний хатгамлын материалыг цуглуулан эмхтгэж, 2008 оны сүүлчид мяо үндэстний уран хатгамлын багийг зохион байгуулж, ажил алдсан бүсгүйчүүд, гэр нутгаа сахисан эмэгтэйчүүд, нутагтаа буцан ирсэн хөдөө тосгоны хөдөлмөр хүчнийг зохион байгуулж, тэдэнд мяо үндэстний хатгамлын гар урлалыг зааж өгсөн байна. 12 жилийн туршид, энэ багийн хүний тоо нэмэгдээд 4000 гаруй болжээ. Ши Липин болон түүний баг хамт олон нь хатгамлын урлагийг эдийн засгийн ашиг тус болгон өөрчилж, бие даасан брэндийг бүтээжээ. Өдгөө тэдний үйлдвэрлэсэн мяо үндэстний хатгамлын бүтээгдэхүүн 67 улс орон, бүс нутагт борлуулагдаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ