Хятад улсад үр тариагаар дутагдах хямрал гарахгүй
Хятад улсын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сайд Хань Чанфү 22-нд 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-рчуулганы “Сайд нарын коридор”-ын анхдагч сурвалжлах арга хэмжээнд оролцохдоо, Хятад улсын үр тарианы үйлдвэрлэл сүүлийн 5 жилд залгаагаар 6500 тэрбум кг-аас дээш хэмжээг тогтвортой хадгалж, хүн нэгбүрд тэгшитгэсэн үр тарианы хэмжээ олон улсын үр тарианы баталгаат байдлын стандартын шугамаас хол давсан бөгөөд Хятад улсад үр тариагаар дутагдах хямрал гарахгүй юм гэв. Тэрээр хэлэхдээ:
“Үр тариа бол олны анхаарал хандуулж буй асуудал, ялангуяа энэ онд цар тахал дэлхийд газар авч, зарим орнууд үр тарианы нөөцөө нэмэгдүүлэн, зарим орнууд үр тарианы экспортоо хязгаарлаж буй тул хүмүүсийн сэтгэлийг түгшээж байна. Гэтэл манай оронд үр тариагаар дутагдах хямрал гарахгүй. Энэ асуудалд, Хятад улсад үр тариагаар дутагдах хямрал гарахгүй гэж баттай хэлж болох юм. Үр тариа он дараалан элбэг ургац авч, агуулах нэлээд хангалттай, үр тарианы аюулгүй байдал баталгаатай юм” гэв.