​Онцгой үеийн "Хятадын засаглал" итгэл зоригоо харууллаа

2020-05-22 16:47:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-ны өдөр Хятадын дээд эрхт байгууллага- БХАТИХ-ын жил тутмын ээжилт чуулган Бээжинд нээлтээ хийж, Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид оролцжээ. Ковид-19-ийн цар тахлын нөлөөгөөр 22 жилийн туршид тус чуулганыг анх удаа хойшлуулаад 5-р сард хийж байгаа юм. Мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 2019 он болон энэ жилийн ажил, засаглалын дараачийн байршуулалтаа тайлагнаж, Хятад улс аливаа бэрхшээл, сорилтоос айхгүй, цар тахлын сөрөг нөлөөг даван туулах итгэл чадвартай бөгөөд 2020 онд хөдөөгийн ядуулаг амьдралтай хүмүүсийг бүгдийг ядуугаас гарган, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахыг баталгаажуулна гэжээ.

2020 онд цар тахал дэлхийн 210 улс орон бүс нутагт тархаж, 7 тэрбум гаруй хүний амьдралд нөлөөлөн, 300 мянга гаруй хүн нас барж, дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн ноцтой дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн онцгой хэрэг болсон юм. Хятад улс тууштай тэмцлийн дүнд асар их хохирол гаргаж, тахлын байдлыг намдаан, урьдчилан сэргийлж, хянах талаар стратегийн чухал амжилтад хүрсэн юм.

22-ны нээлтийн ёслолд төрийн дуулал эгшиглүүлсний дараа бүх төлөөлөгчид нэг минут номхон зогсож, цар тахлын эсрэг тэмцэлд амь үрэгдсэн баатрууд болон нас барсан ахан дүүстээ эмгэнэл илэрхийлжээ.

Одоохондоо дэлхий нийтийн цар тахлын байдал мөн хүнд, эдийн засаг ноцтой цохилтод өртсөн юм. Хойшдын хэсэг хугацаанд Хятад улс мөн урьд өмнө байгаагүй эрсдэл сорилтод тулгарах болно.

Дараачийн шатны хөгжлийн шаардлага, бодлогын чиглэлийн талаар чуулганаар хэлэлцүүлэхээр мөн өдөр дэвшүүлсэн засгийн газрын ажлын тайланд, Хятад улс тахлаас урьдчилан сэргийлж, хянахыг хэвийн ажил болгох бөгөөд тогтвортой байдлаа баталгаажуулах үндсэн дээр хөгжил дэвшлийг шаардах ажлын ерөнхий чиглэлээр хөгжлийн шинэ үзэл баримтлал, нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлт, өөрчлөлт нээлтээр хөдөлгөх хүч болгосон чансаатай хөгжил, гурван талын шийдвэрт дайныг сайтар хийхийг баримталж, ажлын байраар хангах, банк санхүү, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, товлосон ажлын үүргээ биелүүлэхийг тогтвортой байлгаж, иргэний үндсэн амьжиргаа, зах зээлийн гол цогц, үр тариа эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний нийлүүлэлт, анхан шатны ажлыг баталгаажуулан, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх стратегийг шуурхай хэрэгжүүлж, эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалан, ядуурлаас гаргах зорилт үүргээ биелүүлэн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахыг баталгаажуулна гэжээ.

Ли Кэчян цохон тэмдэглэхдээ, Одоо болон дараачийн хэсэг хугацаанд Хятад улс урьд өмнө байгаагүй сорилтод тулгарах нь зайлшгүй боловч бид улс төр, тогтолцооны давуу талтай, эдийн засгийн суурь сайтай, зах зээлийн нөөц ихтэй дээрээ хөдөлмөрч иргэд маань мэргэн ухаантай байдаг. Өрсөлдөөн сорилтын өмнө хөгжлийн бат итгэлээр хөдөлгөх хүчээ сэлбэн, Хятадын хөгжлийн чухал стратегийн боломжийн хугацааг хамгаалан ашиглах юм бол одоогийн хүндрэл бэрхшээлийг лавтай даван туулж, Хятад улсын хөгжил хүсэл эрмэлзлээр дүүрэн болно. ”

Ноцтой ээдрээтэй нөхцөл байдлын өмнө ажлын байраар хангаж, иргэдийн амьжиргааг баталгаажуулах нь Хятадын засгийн газрын энэ оны ажлын гол зүйлийн нэг юм. Макро бодлогоор ажлын байр, иргэдийн амьжиргааг баталгаажуулахын зэрэгцээ зэх зээлийг тогтвортой байлгаж, жижиг дунд бичил аж ахуйн нэгжүүд болон хувийн бизнес эрхэлж буй хүмүүст аль болох туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэж тайланд онцолжээ.

Тайланд хот сууринд нэмэгдүүлэх шинэ ажлын байр, иргэний хэрэглээний үнийн үзүүлэлтийн нэмэгдэл зэрэг үзүүлэлтийг тодорхойлсноос биш, энэ оны эдийн засгийн нэмэгдлийн хурдцын талаар тодорхой зорилт гаргаагүй юм. Үүнтэй холбогдуулан Ли Кэчян хэлэхдээ, гол нь дэлхий нийтийн цар тахал, худалдаа эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй, Хятад улс урьдчилж таамаглахын аргагүй хүчин зүйлд нөлөөлөгдөх болно гэжээ. тэрээр хэлэхдээ, "Ингэснээр талууд зургаан талыг тогтворжуулж, зургаан зүйлийг баталгаажуулах ажилд хүчээ төвлөрүүлэхэд ашигтай юм. Зургаан зүйлийг баталгаажуулж чадбал эдийн засгийн суурийг тогтвортой байлгаж чадна, тогтвортой байдлаа баталгаажуулах үндсэн дээр хөгжил дэвшлийн төлөө тэмцвэл чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын суурийг бататгах боломжтой юм. Ажлын байр, иргэдийн амьжиргааг тогтвортой байлгах, ядуурлаас гаргах зорилтоо биелүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудад бүгд эдийн засгийн хөгжилд түшиглэдэг. Эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг баталгаажуулах нь бүх зүйлд холбоотой учраас өөрчлөлт нээлтийн арга замаар ажлын байр ханган, иргэдийн амьжиргааг баталгаажуулж, хэрэглээг нэмэгдүүлэн, зах зээлийг дайчлан, тогтвортой хөгжүүлэн, харилцан уялдаатай хөгжлийн шинэ замаар замнах хэрэгтэй.” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ